Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо Монгол Даатгал ХК-ийн төв байр.

Бидний тухай

Манай компанийн хамт олон нь дотоод болон гадаадын даатгалын мэргэшүүлэх институт, их дээд сургуулиудад даатгалын мэргэжлээр төгссөн, мэргэжлийн чадварлаг бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн, өнөөдрийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй нийт 700 гаруй даатгалын төлөөлөгчид тус компанийг төлөөлж, даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба даатгагчдынхаа хэрэгцээ, онцлог боломжид нийцсэн 60 гаруй нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж байна. 

Бид даатгалын анхдагч гэдгээ бататган үргэлж шинийг харилцагчиддаа бэлэг барин даатгалын үйлчилгээг хүргэхээр зорин ажилладаг бөгөөд Даатгалын 24 цагийн лавлах болон 24/7 шуурхай албаны дуудлагийн үйлчилгээ, интернэт даатгал, Даатгалын үйлчилгээний төв, Дуудлагын даатгал, Үнэ төлбөргүй галын эрсдлийн үнэлгээ зэргийг нэвтрүүлээд байна.

Түүнчлэн даатгалын үйл ажиллагааны гол цөм нь харилцагчдын болон бусад мэдээллийн бааз байдаг ба бид энэ талаар ажиллаж 2014 онд бүх салбараа онлайн горимд ажиллах, харилцагчдад гар утсан дээрээ өөрийн даатгалын дансаа хянах, нөхөн төлбөр олголтын процессийг мэдэх зэрэг давуу талтай ухаалаг утасны апликешн нэвтрүүлэхээр зорин төслийн дуусах, турших шатандаа ороод явж байна.

Нийгмийн хариуцлагаа бид "Хүүхэд залуусын хөгжил эрүүл аюулгүй орчинд амьдрах" чиглэлээр хэрэгжүүлдэг ба энэ хүрээнд 2012 оноос эхлэн зам тээврийн осолд өртдөг УБ хот болон хөдөө орон нутгийн сургуулиудын бага ангийн дүү нартаа цацруулагчтай цүнхний уут 10 000 ширхэгийг тараасан, мөн хүүхэд залуусын дунд сонирхогчдын Ирээдүй лиг тэмцээнийг 3 жил дараалан зохион байгуулаад байна.

Бидний ажлын үр дүн, шинийг санааачилсан байдалыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 оны шилдэг даатгалын компани, МҮХАҮТэнхим шилдэг 150 аж ахуйн нэгж, даатгалын салбарын тэргүүлэгчээр 2011, 2012,  2013 онуудад шалгаруулж, 2013 оны онцлох Entrepreneur өргөмжлөлийн эзэн болсон нь  бидний болон манай харилцагчдын нягт урт удаан хамтын ажиллагаа, итгэлцэлийн үр дүн юм.

 

Эрхэм зорилго:

Эрхэм харилцагчдынхаа амгаланг алсын хараагаа болгон эрүүл засаглалтай чадварлаг хамт олны сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эх орондоо баялаг бүтээх нь бидний зорилго.

Алсын хараа:

Тэмүүллээр жигүүрлэсэн хүмүүний амгалан бидний амжилтын үндэс байж ирээдүйг бид итгэлээр хөглөнө 

Уриа: Хүмүүний амгалангаар жигүүрлэж Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө

Үнэт зүйлс:

Хүндлэл ба нэгдэл

Бид харилцагчаа эрхэмлэн ёс зүйг дээдэлсэн нэгдмэл зорилготой эвсэг хамт олон

Хариуцлага ба хамаарал

Бид ногоон байгалийг хүндлэн хайрласан эх дэлхийн эрдэнэт хүмүүн

Шилдэг байдал

Бид эх орондоо баялаг бүтээн, даатгалын салбарын хөгжлийг тодорхойлсон Монгол улсын хүндэт иргэн

Шилдэг түнш

Бид таван тивийн хүндэт түншүүдийн дэлхийд данстай эхний сонголт

Ажлын байрны зарууд

  1. ДААТГАЛЫН МЕНЕЖЕР /салбарт/8 сарын 14. 9:10

Фэйсбүүк хуудас

© Монгол Даатгал ХК. 1934-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.