Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Контент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын анхны дижитал контент компани бөгөөд Мобиком Корпораци, Сумитомо корпорацийн БНСУ дахь салбар компани болон Солонгосын Омнител компаниудын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны 10-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар Монгол Контент ХХК нь дараах салбаруудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт:

  • Монголын интернэт хэрэглэгчдэд зориулж Үндэсний портал www.gogo.mn веб сайт
  • Өсвөр насны хүүхдэд зориулж www.yolo.mn сай
  • Сургуулийн өмнөх насны хүүхэд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан www.maamuu.mn сайтыг эрхлэн явуулж байна

Дүрийн бизнесийн салбарт:

  • Өсвөр насныханд зориулсан “Yolo” брэнд, дүр
  • 6-12 насны хүүхдүүдэд зориулж “Ногун” брэнд дүр
  • Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж “Маамуу”брэндийн Аами, Таами дүрүүдийг хөгжүүлэх үндэсний төслийг хэрэгжүүлж байна

Дуу хөгжмийн салбарт:

  • Дистрибьюшн
  • Артист менежмент
  • Лэбэл
  • Эвент менежмент
  • Захиалгын агентлаг зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Кино салбарт:

2015 оноос “Монгол Кино” төслөө эхлүүлсэн ба уран бүтээлчид, кино продакшн, студиудтай хамтран “Учиртай гурав”, “Хайрын клуб”, “Одод болохын хүслэн”, “Хоёр амь”, “Зүрхний хилэн” гэсэн кино контентуудыг бүтээгээд байна. Мөн “Чонон сүлд” киноны Монголд албан ёсоор гаргах үйл ажиллагааны албан ёсны түншээр ажиллаж байсан туршлагатай.

Комик анимэйшн салбарт:

Монгол комик, анимэйшн төслийнхөө хүрээнд “Ногун”, “Маамуу” дүрийн комик, анимэйшнүүдийг хөгжүүлж байна.

Арт дистрибьюшн салбарт:

Арт дистрибьюшн чиглэлээр 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба яг одоо зураач С.Заяасайханы дистрибушн дээр ажиллаж байна.

Харилцаа холбооны салбарт:

Үүрэн телефон хэрэглэгчдэд зориулсан дижитал контент үйлдвэрлэх, нийлүүлэх. Гадаад дотоодын контент нийлүүлэгчдийн контентийг зохиогчийн эрхтэйгээр дамжуулах

Мэдээлэл технологийн салбарт:

Програм хангамж хөгжүүлэлт ба системийн интеграци чиглэлээр ажиллаж байна.

Зар сурталчилгааны салбарт:

Креатив хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Уриа

    Үндэсний агуулгыг дэлхийд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудам, Марс төв 18/1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.