Хятад-Монгол болон Монгол-Хятад хэлээр бүх төрлийн аман болон бичгэн орчуулга хийх
Байгууллагын угтах үйлчилгээ болон бичиг хэргийн үйлчилгээ үзүүлэх, дотоод ажилтнуудад захиргааны болон оффисын үйлчилгээнүүдэд туслалцаа үзүүлж ажиллах, захиргааны болон бусад удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх. Байгууллагын баримт бичиг хөтлөх, архивын ажилд дэмжлэг үзүүлэх.
Татварын тайлан бэлтгэх, татвартай холбоотой бүх төрлийн харилцаанд оролцох.
Өглөгтэй холбоотой бүхий л төлбөр тооцоог хариуцаж ажиллах; Компанитай холбоотой бусад компаниудын санхүүтэй холбоотой ажлуудыг хариуцаж ажиллах.
Борлуулалтын албаны өдөр тутмын үйл ажиллагаанд бүхий л талаас дэмжлэг үзүүлж ажиллаж, өдөр сар тутам болон жилийн төлөвлөгөө, тээвэрлэлтийн төлөвлөгөө, борлуулалтын зорилгуудыг хангахад хувь нэмэрээ оруулах; Нүүрсний экспортын нэн чухал бичиг баримтыг цаг хугацаанд нь бүрдүүлэх ажлыг чухалчлах бөгөөд, нүүрсний экспортын зогсолтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор эдгээр бичиг баримтыг Ложистикийн албанд хүргүүлэх /жишээлбэл, үнийн санал, гэрээ, гаалийн лабораторийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат гэх мэт/; Нүүрсний дээжийг хүлээн авах, дүгнэлт гаргуулахтай холбоотой ажлыг урьдчилан төлөвлөж зохион байгуулах; Борлуулалтын албанд үнэн зөв мэдээллийг цагт нь гаргаж өгөх; УБ оффис, Хөшөөтийн уурхай болон Бээжинд үйл ажиллагаа явуулж байгаа алба хэлтэсүүдээс нэн чухал шаардлагатай мэдээллийг өдөр тутам болон тухай бүрт олж өгөхөд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд шаардах; Статистикийн мэдээллийг гаргах, шинэчлэх; Өрөмч, Хөшөөтийн уурхай болон Үенчийн борлуулалтын албыг шууд дэмжиж ажиллах; Гэрээ, нэмэлт гэрээ, гэрээний өөрчлөлт болон зөвхөн борлуулалттай холбоотой бичиг баримтуудыг Англи-Монгол хэлнээс хөрвүүлэх; Гаалийн лабораторийн дүгнэлт болон гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой санхүү мөнгөний баримтуудыг /бэлэн мөнгө/ зохицуулах; Гаалийн лабораторийн дүгнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх; Албан бичиг баримтуудыг хүлээн авагчдад хариуцлагатайгаар хүргүүлэх; Борлуулалттай холбоотой бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх /өдөр тутмын тайлан гэх мэт/. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврууд.