Үндсэн хувилбар

Мобиком корпораци ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн билээ.

Эрхэм зорилго: Бид,Мобиком групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжиж, хэрэглэгчид, түншүүдтэйгээ сэтгэлд хоногшсон дурсамжуудыг хамтдаа бүтээж, бизнесийн шинэлэг арга барилаар итгэл дүүрэн, тэгш нийгмийг цогцлоох үйлсийг манлайлна.

Алсын хараа: Бид тасралтгүй шинэчлэлээр хамтын үнэ цэнийг бүтээж, хүн бүрийн ИТГЭЛТ ХАМТРАГЧ байх болно.

Үнэт зүйлс:

Бид шударга, ёсзүйтэй байна.

  • Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, түүнд харш аливаа үйлдэл, зан харилцааг тэвчихгүй бөгөөд хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ хариуцлагаа бүрэн хүлээнэ.
  • Бид үүрэг, хариуцлагадаа эзэн байж, алдаа дутагдлаа бусдад тохохгүй, нуухгүйгээр хамтран ажиллагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж ажиллана.
  • Бид нээлттэй байж өөрсдөдөө болон бусдад шударга хандана.

Бид шинийг эрэлхийлэгч байна.

  • Бид шинэ санаа, шинэ арга барил, шинэ техник технологийг эерэгээр хүлээн авч, ажиллах хэв маягаа байнга шинэчилж, сайжруулна.
  • Бид өөрсдийн бүтээлч зан чанараа нээн илрүүлэх, хөгжүүлэх боломжийг байнга эрэлхийлнэ.
  • Бид хамт олноороо тасралтгүй суралцагч байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, урам зориг өгнө.
  • Бид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэгч бус өөрсдөө санаачлагч байна.

Бид бусдыг ойлгож, хүндэлнэ.

  • Бид хамтран ажиллагчид, хэрэглэгчид, түншүүдийнхээ бодол, сэтгэл, мэдрэмжийг ойлгон ажиллана.
  • Бид бусдын үзэл бодлыг байнга хүндэтгэж, зөвхөн өөрийн өнцгөөс тулгах бус бусдын өнцгөөс аливааг харж, хамтарна.

Бид өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, хэрэгжүүлнэ.

  • Бид хувьсан өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд даруй дасан зохицож, хурдтай хариу арга хэмжээ авна.
  • Бид өөрчлөлтийг хөгжих боломж хэмээн хүлээн авч эерэг өсөлтийг бий болгодог хамт олон байна.

Хөгжлийн түүх туршлага

Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Манай компани нь 2014 оны хоёрдугаар хагаст 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр хийж, хэрэглэгчиддээ хамгийн сайн харилцаа холбооны үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, интернэт, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай байдлаар хүргэж байна.

Мобиком Корпораци нь 2011 онд Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагууд дотроос анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Мөн хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг Лавлагаа мэдээллийн төвөөрөө хүлээн авч, хотын удирдлагуудын шийдвэр гаргах түвшинд саналыг хүргэж, нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд ойртуулах тал дээр амжилттай хамтран ажиллаж байна. Дэлхийд тэргүүлэгч чанарын стандартын байгууллага болох Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олголоо. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.

  • Мобиком Корпорацийн хэрэглэгчид дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээнд өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжтойн дээр, 200 орчим улс руу олон улсын 003 шууд гарцаар гадаад дуудлага хийх боломжтой. Мөн хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ зориулан iPhone, Samsung, Huawei, ZTE брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд борлуулдаг.
  • Мобиком Корпораци нь өөрийн үндсэн сүлжээгээ дэлхийн хөдөлгөөнт холбооны системд хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг GSM системийн сүүлийн үеийн тоон технологийн тоног төхөөрөмжөөр тоноглож, бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Alcatel, Comverse, Ericsson, NEC, NTT, Cerillion, AT&T, Comfone, MACH зэрэг дэлхийн нэр хүндтэй компаниудтай түншилж ажилладаг нь хэрэглэгчиддээ чанартай сайн үйлчилгээ хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх баталгаа болдог гэж хэлж болно.

Линкэн дээр дарна уу.

https://www.mobicom.mn/mn/m/70#/

  • Уриа

    Бид тасралтгүй шинэчлэлээр хамтын үнэ цэнийг бүтээж, хүн бүрийн ИТГЭЛТ ХАМТРАГЧ байх болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    1500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж – 28, МПМ Цогцолбор, Улаанбаатар И-МЭЙЛ: hrd@mobicom.mn УТАС: 75759944-1501

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.