Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Метро Экспресс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компаний тухай: “Метро-Экспресс” ХХК нь 2001 онд Израйль улсын 100% -н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.

Улаанбаатар хотод хамгийн анх угаалга болон хими цэвэрлэгээний үйлчилгээг анх нэвтрүүлж, хотод нийт 26 салбартай, зах зээлийн 70%-ийг эзлэж, 200 мянга гаруй тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байна.

Бид хэрэглэгч олонд эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага хангасан, байгалийн гаралтай, хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй, сөнөсөн тэнгисийн эрдэс бодис агуулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цэвэрлэгээний бодис, угаалгын нунтаг, бие арчилгааны гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, угаалгын тоног төхөөрөмж зэрэг дэлхийд нэрд гарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг өөрийн салбар нэгж цэгүүд болон төв байрнаас шууд нийлүүлж байна.

Манай компани нь АНУ-ын “Alliance Laundry systems” компани, Итали улсын “Grandimpianti” үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компани Герман улсын “Нenkel” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд “Alliance Laundry systems” компани, Германы “Нenkel” фирмийн, Израйлийн “H&B” брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.

Хэрэглэгчдэд чанартай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж зочид буудал, уул уурхайн компани, эмнэлэг, халамжийн газар, жуулчны баазууд зэрэг улсын болон хувийн олон компани, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж тэдний талархал хүндэтгэлийг байнга хүлээн авч, итгэлийг нь даан ажиллаж байгаадаа туйлын баяртай байдаг.

Мөн манай компани нь “МИАТ ТӨХК”, “Шангрила” ХХК, “Улаанбаатар” зочид буудал, “Төмөр замын зэхэлт бэлтгэлийн төв – Вагон депо”, “Хаан палас” зочид буудал, “Оюутолгой” ХК, “Чингис” зочид буудал болон “Пума Империал” зочид буудал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний 600 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай худалдаа үйлчилгээ, угаалга – хими цэвэрлэгээний үйлчилгээгээр хамтран ажиллахаас гадна угаалгын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээ, угаалгын бодисоор тогтвортой тасралтгүй ханган нийлүүлж тэдний угаалгын мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, мэргэжлийн зөвөлгөө өгч хамтын үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж олон олон харилцагч байгууллагуудын найдвартай итгэлт түнш болсоор байна.

  • Уриа

    Алтан цагаа хэмнэж амьдралдаа өнгө нэмье

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн 101 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.