Төслийн баримт бичгийн цахим бүрдэл түүний хөтлөлт болон дамжуулалт түгээлт, менежментийг хариуцах
Байгууллагын төсөл хэрэгжүүлэх чиглэлийн процессд шаардлагатай хөгжүүлэлт болон нэвтрүүлэлт хийх чиглэлээр ажиллах, хэрэгжиж байгаа төслүүдэд процессуудыг хэвийн үйл ажиллагаар ханган ажиллах
Харилцах дансуудын бүртгэл, ажилчдын дараа тооцоо хаах, цалингийн тооцоолол, үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл хариуцах, системийн шинэчлэлт нэвтрүүлэх багт ажиллах
Байгууллагын өнгө төрх, брэндийг үйл ажиллагаатай уялдуулан тодорхойлж шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах Нэгжүүдээс өгсөн дизайны хүсэлтийг мэргэжлийн программ хангамжуудыг ашиглан шаардлагад нийцүүлэн дизайн боловсруулж ажиллах
Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилга угсралтын талбайг анхан шатны удирдлагаар хангаж ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх
Төслийн хүрээнд цахилгаан дамжуулах шугам, дэд станцын реле хамгаалалт, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга болон ашиглалтад оруулах мөн холбогдох акт протокол, тайлан бэлтгэх ажлыг захиалагчийн шаардлага, холбогдох дүрэм журам, стандартын дагуу гүйцэтгэх
Агуулахад бараа материалыг хүлээн авах, олгох үйл ажиллагааг зохих шаардлага, стандартын дагуу зохион байгуулж, агуулахын орлого зарлага, эд хариуцагчийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, холбогдох тайлан мэдээг гаргах, бараа материалын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бүрэн бүтэн байдлыг хангах
Төслийн богино болон урт хугацааны барилга угсралтын төлөвлөгөө боловсруулах, төслийн гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хоцролтыг эрт илрүүлэн хариу арга хэмжээ авах зэргээр төслийн хуваарийн удирдлагыг хэрэгжүүлэх, төслийн баг, захиалагчид холбогдох тайлан, мэдээлэлийг боловсруулаж ажиллах
Оюу Толгойн барилгын багийн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор, тус нэгжийн бараа материалын зохицуулалт, удирдлагыг компанийн бодлого, журмын хүрээнд үр ашигтайгаар хэрэгжүүлэн ажиллана
Оюу Толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй тоног төхөөрөмжийн угсралт, барилгын туслах материалын тээвэрлэлт, угсралт суурилуулалтад шаардлагатай ган болон бетон хийцийн өргөлтийн үйл ажиллагааг захиалагчийн техникийн шаардлага, холбогдох стандарт, дүрэм журмын дагуу аюулгүй, үр ашигтайгаар гүйцэтгэхэд чиглэнэ.