Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мастер Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Гал тогооны ажилтан

Батлагдсан жор, технологийн дагуу үйлчлүүлэгчийн захиалгыг түргэн шуурхай бэлтгэх, хоол үйлдвэрлэлийг хариуцах, гал тогооны бэлэн байдлыг хангах

Ахлах нягтлан бодогч

Компанийн санхүү бүртгэл, хөтлөлтийг НББОУС, СТОУСтандарт болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, компанийн холбогдох дотоод журмыг удирдлага болгон хөтлөн явуулах хуулийн хугацаанд шаардлагатай тайлангуудыг үнэн зөв, цаг хугацаанд тайлагнах, мэдээлэл хэрэглэгчдийн санхүүгийн тоон мэдээллээр хангах, хөрөнгийн удирдлагын үр ашигтай хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, хянах, нэгжүүдийн санхүү бүртгэлийг мэргэжлийн удирдлагаар хангах

Нягтлан бодогч

Компанийн хөрөнгө, барилгын төслийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллах ба НББББичиг, Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС), холбогдох хууль тогтоомжуудын дагуу бүртгэл хөтлөх, төслийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах, удирдлагыг санхүү, бүртгэлийн үнэн зөв мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.

Хуульч (туршлагатай байх)

Гэрээ хэлцэл, гэрээ байгуулах, гэрээ хянах - Компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийг хянан, хуульд нийцүүлэн боловсруулах, гэрээ дүгнэх, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй үед холбогдох  арга хэмжээ авч ажиллах, гэрээний үүргийг хангуулахад хяналт тавьж ажиллах; Эрх зүйн нийцэл хангуулах ажлын хүрээнд - Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журамд компанийн үйл ажиллагааг нийцүүлэх, компанийн дотоод үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хэрэгжихэд хяналт тавих, дотоод хяналтын ажлыг хийж гүйцэтгэх; Компанийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх баримт бичигт хяналт тавих; Хуулийн маргаанд компанийг төлөөлөн холбогдох ажилбарт оролцох;

ДИЗАЙНЕР

Компанийн үндсэн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой маркетингийн үйл ажиллагааг дэмжих график дизайн, эх бэлтгэлийн ажил гүйцэтгэх (Постер бэлтгэх, сурталчилгааны зураг авах, видео контент бүтээх, хэвлэлийн эх бэлтгэх гэх мэт) Маркетингийн багтай хамтран эвэнт арга хэмжээ зохион байгуулах

Ерөнхий нягтлан бодогч

Компанийн санхүү, Нягтлан Бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам /МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хуулиуд, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Аудитын тухай хууль/-ийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж, холбогдох тайлан балансыг хугацаанд нь гаргах, хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах; Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих; Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах; Нягтлан бодох бүртгэлийн системийн шийдлийг оновчтой боловсруулах, бодлогыг тодорхойлох; Компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, хяналт тавих, тайлагнах, санал боловсруулах; Санхүүгийн эх үүсвэрийг үр дүнтэй удирдах талаар санал дүгнэлт гарган, шийдвэрлүүлж хэрэгжүүлэх; Компанийн нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих Санхүүгийн хяналт шалгалт хийх; Тооцооны нягтлан бодогч, нярав нарт хяналт тавих, чиглүүлэх, удирдлагаар хангах;

ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Захирлын өдөр тутмын ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх Захирлын хурал, уулзалтын хуваарийг гаргаж, уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, мэдээллийг хүргэх, бэлтгэл ажлуудыг хангах Хурал уулзалтын тэмдэглэл хөтлөх Захирлын сургалт, хоол, хангамж хэрэглээ гэх мэт зүйлсийг судлан, захиалга өгөх, зохион байгуулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Баянзүрх дүүрэг 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB Tower Оффис

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.