Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Мах Импэкс" ХК "ХКҮ" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үйлдвэрлэл худалдааны “ХКҮ” ХХК нь 2004 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн төрөл бүрийн хиам болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь хэдийгээр саяхан байгуулагдсан боловч 1946 оноос одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа “Махимпэкс” ХК-ийн салбар үйлдвэр хэлбэрээр ажиллаж байсан ба 90-ээд он хүртэл нийслэл хотыг төрөл бүрийн хиам, консерв болон бусад хагас, бэлэн махан бүтээгдэхүүнээр дангаараа хангаж байсан баялаг туршлагатай компани юм.

Анх хиам үйлдвэрлэх цех хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий үйлдвэр болон ажиллаж эхэлсэн.

Зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсний жишгээр Махкомбинат нь 1992 онд төрийн өмч давамгайлсан “Мах импэкс”хувьцаат компани, 1999 оны 8 сард Женко корпораци нийт хувьцааны 71%-ийг худалдаж авснаар 100% хувийн өмч хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Энэ үед бүтцийн өөрчлөлт, тоног төхөөрөмжийн хуучралт болон ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн аж ахуйн нэгж зах зээлд түрэн орж ирэх гэх мэт нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан зах зээлд дангаар ноёрхох байр сууриа алдсан байдалтай байсан.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах амт чанар, сав баглаа бүхий хиамыг дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажилласнаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Улаанбаатар түншлэл үзэсгэлэн яармагаас 2000 онд “Нийслэл” утлагат хиам хүрэл медаль, 2001 онд “Хөвч” чанамал хиам алтан медальт бүтээгдэхүүнээр тус тус шалгарч байсан бөгөөд 2004 онд “Аянчин” хагас утлагат хиам “Ард түмний хүнс-2005” бүтээгдэхүүнээр шалгарсан.

Хиам консервын үйлдвэр нь Мах импэкс ХК-ын дотоодын зах зээл дэх байр суурийг илтгэх стратегийн нэгж бөгөөд нэг талаас дотоодын зах зээлд борлуулах компанийн нэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж байр суурийг бэхжүүлэх, нөгөө талаас стратеги нэгжүүдийн бие даасан байдлыг хангах, ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилготойгоор “ХКҮ”ХХКомпани болон өөрчлөн зохион байгуулагдсан.

“ХКҮ”ХХК нь 2007 оны 11 сард үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Австри, Германы LASKA, BASTRAMAT, TIPPER TIE, WEBOMATIC, VEMAG зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“ХКҮ”ХХК нь хэрэглэгчиддээ Эрүүл махан бүтээгдэхүүн нийлүүлэх эрхэм зорилготой бөгөөд байнга шинийг эрэлхийлж ажилладаг дадлага туршлагатай боловсон хүчинтэй билээ. Бид одоо 40гаруй нэр төрлийн чанамал болон хагас утлагат хиам, Гахайн утсан мах, 10 гаруй төрлийн “Нүүдэл”нэрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаад байна. Тус компани нь нийт 400 ажилтан, ажилчидтай бөгөөд тэднийхээ сурах боловсрох, ар гэр, нийгмийн асуудалд цаг алдалгүй хүрч ажилладагаараа хамт олныхоо хүндэтгэл хүлээсэн компани болоод байна.

Гадаад, дотоодын 30 харилцагчтай бөгөөд өөрсдийн технологийн болон техникийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэхээр сургалтанд байнга хамруулдаг юм.

Манай компани 2010 онд шинээр Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех болон Ангилсан махны цехийг нээж шинээр ажлын 40 орон тоо бий болгож “НҮҮДЭЛ” нэрийн бүтээгдэхүүн хэрэглэгч олондоо барьсан ба Улаанбаатар түншлэл-2010 онд Шилдэг бүтээгдэхүүн, Намрын ногоон өдрүүд-2010 үзэсгэлэнд Шилдэг хүнс үйлдвэрлэгчээр шалгаран Гранпри шагнал авсан амжилттайгаар ажиллаж байна.

Махны тоног төхөөрөмжийн хувьд энэ салбарт тэргүүлэгч Европын Холбооны улсуудын /Финлянд, Дани/ хамтарсан үйлдвэрийн “Cool-tek” брэндийн блоклон хөлдөөгч машинаа танилцуулж байна. “Мах импэкс” ХК нь 2011 онд DSI V3 27/140c – 2pcs маркийн машин үйлдвэртээ суурилуулсан. Энэхүү блоклон хөлдөөгч машин нь хоногт 10 тонн махыг -400С-т гүн хөлдөөх хүчин чадалтай юм. Мөн махыг 57см урттай, 37см өргөнтэй, 16см зузаантай тэгш өнцөгт хэлбэрт оруулан хүнсний зориулалтын хайрцагт савалдгаараа онцлогтой.

  • Уриа

    Эрүүл мах махан бүтээгдэхүүн

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1946

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД, 4-р хороо, Хүнсчдийн гудамж, "Мах Импэкс" ХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.