“Монголын Алт” (МАК) ХХК Хас Банк ХК-тай хамтран тэтгэврийн хуримтлалын хөтөлбөр хэрэгжүүлж байнаАж үйлдвэржилтийн салбарт манлайлан ажиллаж буй “Монголын Алт” (МАК) ХХК өнгөрсөн онд 30 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллын бодлогоо шинэчилж, энэ оноос эхлэн нийт ажилтнууддаа 6 төрлийн урамшуулал олгож эхэлсэн. Үүний нэг болох тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийг Хас Банк ХК-тай хамтран хэрэгжүүлж, нийт ажилтнуудынхаа 96 хувийг тэтгэврийн хуримтлалтай болголоо.
Тэтгэврийн хуримтлал нь ажилтнуудыг тогтвортой, урт хугацааны хуримтлалтай болгож, ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн болон эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, томоохон худалдан авалт хийхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх зэрэг боломжоор хангаж байгаа юм. МАК компани нь 4000 гаруй ажилтантай бөгөөд компанийн зүгээс тэтгэврийн хуримтлал болон ажилтнуудын эрүүл мэндийн даатгал зэрэг урамшууллын хөтөлбөрүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж байна.
3342024 оны 7 сарын 31
МАК компани 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮357.3 тэрбумын татвар, хураамж төллөө
Аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж буй "Монголын Алт" МАК компани 2023 оны "Хамгийн их татвар төлсөн шилдэг 10 татвар төлөгч"-ийн нэгээр шалгарлаа.
Тодруулбал, МАК-чууд бид 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮357.3 тэрбумын татвар, хураамж төвлөрүүлжээ. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй орон нутаг болон дүүргийн төсөвт төвлөрүүлсэн татварыг ангилан харвал:
Өмнөговь аймаг: ₮5.2 тэрбум
Хан- Уул дүүрэг: ₮2.4 тэрбум
Төв аймаг: ₮1.2 тэрбум
Налайх дүүрэг: ₮175.5 сая
Дорнод аймаг: ₮61.1 саяын татвар тус тус төлсөн байна.
302024 оны 7 сарын 31
MAK Building Materials арга хэмжээний үеэр барилгын материалын ирээдүйн төслүүдээ танилцууллаа
"Монголын Алт" (МАК) ХХК "MAK Building Materials" арга хэмжээг зохион байгуулан ирээдүйд хэрэгжүүлэх барилгын материал үйлдвэрлэлийн төслүүдээ танилцуулж, барилгын салбарын томоохон холбоод, эксперт, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулан Монголын аж үйлдвэржилт, барилгын салбарын хөгжил, сорилт бэрхшээл болон гарц, шийдлийн талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, нүүрсхүчлийн хийг бууруулах шийдэл бүхий ногоон цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба бетон хийцийн үйлдвэр, 3D принтинг студи, инженерчилсэн чулуун хавтан, гипсэн хавтан, шил болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулж барилгын материалын “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар зорьж байгаагаа танилцууллаа. Мөн суурин болон зөөврийн бетон зуурмагийн үйлдвэр, хуванцар поддон, си төмөр, дугариг агаар сэлгэлтийн хоолой болон цонх, хаалганы шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, барилгын материалын брэндүүд нь шинэ өнгө төрхтэй болж байгаагаа зарласан юм.
Түүнчлэн хэрэглэгчдэдээ улам ойртож, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх үүднээс Улаанбаатар хотод MAK East, MAK West, MAK Central гэсэн 3 борлуулалтын төв ажиллуулж байгаа бөгөөд цаашид Дархан, Цогтцэцийд шинэ борлуулалтын төв нээхээр ажиллаж байна.
Бид дотоодын эрдэс, түүхий эдээр баялаг бүтээх алсын хараатайгаар 2012 оноос барилгын материал үйлдвэрлэлийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар европ стандартын блок, цемент, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, хуванцар поддон, барилгын болон технологийн шохой мөн Япон стандартын бетон зуурмаг зэрэг 7 үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Барилгын материалын үйлдвэрлэл явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт 260 гаруй сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээж, 1200 гаруй ажлын байр бий болгоод байна. Мөн цаашид үйл ажиллагаандаа олон улсын ESG стандартыг нэвтрүүлж, үйлдвэр, уурхайн бүх техникийг үе шаттайгаар цахилгаан хөдөлгүүрт шилжүүлж, эрчим хүчний хэрэглээгээ нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж эхлээд байна.
MAKBM арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэл, хэлэлцүүлгүүдийг энд дарж үзнэ үү,
362024 оны 7 сарын 31
МАК Евро Виндоор үйлдвэр "Барилга Экспо 2024"-ийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа
MAK Euro Windoor цонх, хаалганы үйлдвэр “Барилга Экспо 2024” олон улсын үзэсгэлэн яармагийн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа. 17 дахь жилдээ зохион байгуулагдсан "Barilga Expo 2024" арга хэмжээнд "Монголын Алт" (МАК) ХХК МАК Building Materials брэнд нэрийн дор “Чанараар бүтээж, бодитоор хэмнэ” уриатайгаар оролцож, барилгын материалын үйлдвэрлэлд инновац, шинэ стандарт нэвтрүүлсэн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Үүнд:
MAK Euro Block
MAK Euro Cement
MAK Euro Windoor
MAK Euro Venti
MAK Concrete
МАК Евро Солюшн
МАК хуванцар поддон
Си төмөр
342024 оны 7 сарын 31
"Ботгонд Бонус" хөтөлбөрийн хүрээнд Мандах сумын малчдад ₮38.4 саяын урамшуулал олголоо
"Монголын Алт" (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг "Ботгонд Бонус" хөтөлбөрийнхөө энэ оны урамшууллыг Дорноговь аймгийн Мандах сумаас олгож эхэллээ. 2023 онд 1923 ботго бойжуулсан Мандах сумын 153 өрхийн малчдад нийт 38.4 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Мөн сар шинийн босгон дээр тус сумын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
402024 оны 7 сарын 31