Бид ШИНЭЛЭГ, БҮТЭЭЛЧ, ЭРЧ ХҮЧТЭЙ, САНААЧЛАГАТАЙ IT Engineer инженер хайж байна.Welcome to LENDMN. Нийт компанийн ажилтнуудын компьютер, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн бэлэн байдал, хэвийн ажиллагаа, сервер, программ хангамжийн бүрэн бүтэн байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Дуудлагын төвд хандсан хэрэглэгчдэд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ: - Үнэн зөв мэдээ мэдээлэл өгөх - Үйлчилгээ үзүүлэх - Санал хүсэлт гомдлыг хүлээн авах - Стандартын түвшинд үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх - Үйлчилгээний танилцуулга хийх
Компанийн комплаенс болон хуультай холбоотой ажлуудыг ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэх Компанийн комплаенстай холбоотой бодлогын бичиг баримт боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих Зохицуулагч байгууллагад мэдээлэх тайланг бэлтгэх, хүргүүлэх, эргэх холбоог хариуцах Компанийн дотоод баримт бичгийн нийцлийг хангах Компанийн ажилтнуудын комплаенсын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
Байгууллага болон иргэдтэй холбоо тогтоох, хамтын ажиллагаа эхлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, ятган борлуулах, гэрээ хэлэлцээр хийх, харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, сургалт орох болон бизнесийн зорилтот үзүүлэлтүүдийг хангаж ажиллах
Бизнесийн үр ашигийг нэмэгдүүлэх шаардлагатай тооцоо судалгаа хийж дүгнэлт гаргах Зах зээлийн шинжилгээ хийж, өрсөлдөх чадварыг тодорхойлох Шинээр хэрэгжүүлж болох бүтээгдэхүүн, үйлчилгээний боломж, бизнес загварыг гаргах Хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилсан анализ хийх/зан төлөвийг тодорхойлох/
Үндсэн хийх ажил, үүрэг, хариуцлага: Санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн зохистой байдал, өр, авлагын барагдуулалтын явц, ашигт ажиллагаа, компанийн дотоод журамд нийцэж буй байдлыг шалгах, Аудитын төлөвлөгөө болон хөтөлбөр боловсруулах, тайлагнах, эргэн хянах Төсөв, төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн тайлан мэдээний үнэн зөв, төлбөрийн үйл ажиллагаа журмын дагуу үнэн зөв явагдаж байгаа зэрэгт хяналт тавих, бусад баримт бичгийн шалгалт хийх, Үйл ажиллагааны болон санхүүгийн эрсдэл, даган мөрдөж буй хууль дүрмийн биелэлт зэрэгт аудит хийж үнэлэлт өгч, дүгнэлт гарган ТУЗ-ийг мэдээллээр хангах, Асуудал шийдвэрлэх, шинэ санаа олох, гарц олох Олон улсад хэрэглэгдэж буй шинэ техник, технологийн талаарх мэдээллийг эрж хайх, судлах хэрэгжүүлэх чадвартай байх. Шинэ систем, програмуудыг сурах, дэмжих чадвартай байх
Эрсдэлийн удирдлагын тогтолцоог тодорхойлох; Эрсдэлийн бодлого журам зааврыг боловсруулах, тасралтгүй сайжруулах , хэрэгжилтэд хяналт тавих; Эрсдэлийн соёлыг танин мэдүүлэх, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг гүйцэтгэх, тайлагнах