Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ландбридж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ландбридж ХХК нь 2008 оны 10 сарын 03-нд үүсгэн байгуулагдаж мөн оны 11 сарын 03-нд Монголын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газраас улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээ аван үйл ажиллагаагаа эхэлсэн 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Өнөөдөр тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай ажилтнууд болон дэлхийн 90 гаруй оронд байрлах 2000 гаруй агентийн сүлжээ ашиглан үйлчлүүлэгчдэд төмөр зам, агаар, далай болон автозамын тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр, логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Ландбридж ХХК нь дэлхийн аль ч улс орноос аль ч улс орон руу бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэр зохион байгуулах чадвартайгаараа онцлогтой. Хамгийн хэцүү, овор хэмжээ ихтэй, таньж мэдэхгүй газраас, ажиллагаа их шаардсан байх тусмаа бидний мэргэжлийн шийдэл гаргах, түүнийгээ ашиглан бусдаас ялгарах боломжийг олгодог.

Бид тээвэр логистиктой холбоотой асуудлыг тогтсон уламжлалт аргыг боловсронгуй болгож аль болох шинэлэг байдлаар олон талаас нь харж үр ашигтай шийдэх, үйлчлүүлэгчийн бизнест мэдэгдэхүйц нэмэр болох үндсэн шийдэл олохыг хичээж ажилладаг.

Залуу эрч хүчтэй, мэдлэг туршлагтай, дайчин багийн хувьд бид зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцэж үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог хэрэгцээ шаардлагыг ханган та бүхний мэргэжлийн туслагч, урт удаан хугацаанд шилдэг түнш нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

  • Алсын хараа

    УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ

  • Уриа

    Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Үнэт зүйлс

    Түншийн харилцаа Итгэл дааж, хүлээн зөвшөөрөгдөх харилцаа Мэргэжлийн чадвар Энгийн, ойлгомжтой, цогц үйлчилгээ Хамт олон Ажил мэргэжилдээ дур сонирхолтой, чадварлаг баг Бизнес загвар Өсөлттэй, үр ашигтай, үргэлж сайжрах загвар

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    250

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө - 26, Сөүл бизнес төвийн 6 давхар.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.