Бид 2000 оноос хүнсний бөөний худалдааны чиглэлээр Нарантуул худалдааны төвөөс бизнесийн гараагаа эхэлж 2014 онд хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдаа, борлуулалтын компани болгож үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Одоогийн байдлаар Захиргаа, хүний нөөц, Санхүү, Бизнес хөгжил, Гадаад харилцаа, Маркетинг, Борлуулалтын газарт 100 гаруй ажилтантай, Улаанбаатар хот, 21 аймагт 5000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Орчин үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа MongolianSPDT компанийн Dmanager санхүү, борлуулалтын програм, ПРОСОФТ компанийн GPS, санхүү бүртгэл төлөвлөлтийн програмыг ашигладаг.
2015 оноос 1000мКв хэмжээтэй хөргүүртэй агуулахыг ашиглалтанд оруулж, хүнсний хадгалалт, чанар стандартыг чанд мөрдөн ажиллаж байна.
2014 оноос ОХУ- ын Ново Барышевская үйлдвэрийн дээд сортын С1 өндөг, Вьетнам улсаас ARGO дээд сортын огурций, CHOLIMEX брендийн чили, томато, барбикюү, сояа, ананастай, коконуттай соус, CHOLI- SU сармис чинжүүтэй өтгөн цуу, 2015 оноос ОХУ-ын Сибкор Н үйлдвэрийн ЛУ-КА брэндийн органик майонез, маринад- мах амтлагч импортлон зах зээлд амжилттай нэвтрүүлэн борлуулж байна.
Манай бүтээгдэхүүн нь Номин, Миний дэлгүүр, Эверидэй, Макс, Сансар, БОСА, Баясах, E-mart, CU, GS25 сүлжээнд байршиж үйлчилгээний томоохон байгууллагууд болох Corporate hotel, Broadway, Great Khaan irish, Мистер Пицца, Милая сүлжээний хоол үйлдвэрлэлд ашиглагдаж байна.
2000 оноос манай салбар Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн “Номер 1” бөөний төв нь хүнсний аюулгүй байдал, стандартыг чанд баримталж хөргүүртэй агуулахад хүнсний барааг хадгалж нийлүүлэн харилцагчийнхаа итгэлийг даан ажиллаж байна.
Хүний нөөцийн бодлогын хувьд “Бид хамтдаа ургадаг” зарчмыг баримтлан хийсэн бүтээснээ шударгаар үнэлүүлж, ашиг орлого, амжилтаа нэмэгдүүлэх боломжийг олгодог. Манай эрч хүчтэй, нээлттэй, цоглог залуустай нэгдэж Өглөөний эрчүүр, Хуушууртай хурал, Спортлог өдөр, Хамтын хөгжлийн цаг зэрэг хамт олны үйл ажиллагаанд оролцож хамтдаа урган хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
2016 оноос Бүтээлч Монгол Хүн ТББ-тай хамтран сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж хамт олноо хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхааран ажиллаж байна.
АМТ ЧАНАРЫН ТӨВӨРГӨӨН
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
2014
100