Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаан даатгал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Хаан Даатгал” ХХК нь 2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага болон иргэдэд эрсдлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож харилцагчдын итгэлийг бүрэн хүлээсэн хурдацтайгаар өсөн дэвжиж буй компани болжээ.

Бид даатгалын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн хоёр дахь жилдээ гэрчилгээгээ баталгаажуулан гардан авсан нь компанийн чанарын бодлого, эрхэм зорилго, үнэт зүйлс, харилцагчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих хүрээнд хийгдэж буй стратегийн томоохон алхам юм.

2018 оноос эхлэн Монголын даатгалын салбарын хөгжлийг түүчээлэх, шинэ үеийн технологи суурьтай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор томоохон шинэчлэлтийг хийж эхэлсэн нь компанийн бизнесийн байр суурийг улам бэхжүүлж, даатгуулагч иргэд, харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан, ухаалаг хэлбэрээр хүргэх суурийг тавьж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.