Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их говь энержи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗАСВАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /Комацу экскаватор/

-Экскаватор техникийн төлөвлөлт,ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах -Хариуцаж буй албаны ажилтнуудыг шууд удирдлагаар хангах -Техник ашиглалт, засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах

Механик /Комацу экскаватор/

ХММЗХ – н өөрийн харъяалагдаж буй албаны нийт машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон ажилчдын аюулгүй ажиллагааг хангуулж, засвар үйлчилгээг хуваарийн дагуу оновчтой хийж гүйцэтгэх

НАРИЙН БИЧИГ

Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг болон ажиллах; Компани газар, албадуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллээр хангах Шууд удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэж ажиллах; Гэнэтийн ажлуудыг хурдтай, чанартай хийх, үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр зохион байгуулах; Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана.

ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧ

Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж, үйлчилгээний машин, техникийн бэлэн байдлын коффициентыг 85%-аас дээш байлгах.  

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН

Уурхайн байгаль орчны бодлого, менежментийн төлөвлөгөөг МУ-ын холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх. Уурхайн байгаль орчны асуудлыг хариуцаж ажиллах.  Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ

Орчны эрүүл ахуйн хэмжилт хийх тайлагнах хариу арга хэмжээ авах. хөдөлмөрийн нөхцлийг үнэлгээний хэмжилт, судалгаа хийж тайлагнах.  Ажлын байрны эрүүл ахуйг хангах. Ажилчдыг мэргэжилээс шалтгаалах өвчлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх.  Халдвар хамгааллын ажлыг удирдан зохион байгуулах. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд. 

НЯГТЛАН БОДОГЧ /УУРХАЙД/

Өдөр тутмын ажил гүйлгээг цаг тухай бүр татвар болон бусад хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэгүүд.

СУРГАЛТЫН АХЛАХ МЕНЕЖЕР

Хүнд машин механизм засвар болон операторын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах. Ажилтанд мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэх, ажлын бүтээмж чанарыг дээшлүүлэх. Компанид эерэг соёл нөлөөллийг бий болгох сургалтын бодлого чиглэлийг хөгжүүлнэ. Ажилтны сэтгэл ханамж, ажлын байран дээрх чадамж, гүйцэтгэлийг тогтмол судалж, сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийж компанид эерэг соёл нөлөөллийг бий болгох.

ДУГУЙНЫ МЭРГЭЖИЛТЭН

Дугуйны ашиглалт, элэгдэл, халалт,замын нөцөл зэргийг тодорхойлох  Дугуйны бүртгэл, хэмжилт зэргийг бүртгэн гаргах  

ТЕХНИК АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж, үйлчилгээний машин, техникийн бэлэн байдалд хяналт тавих, техникийн зөв ашиглалтыг хэвшүүлж, бэлэн байдлын хувийг нэмэгдүүлэх 

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

-Техникийн төлөвлөлт,ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах -Хариуцаж буй албаны ажилтнуудыг шууд удирдлагаар хангах -Техник ашиглалт, засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах

Засварын ахлах мэргэжилтэн /Кондишн цэнэглэлт хариуцах

Алба хэлтэсүүдтэй хамтран гаргасан кондишн цэнэглэлт,засварын ажлыг төлөвлөгөөний дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах Нийт техникүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт хийх, кондишн цэнэглэлт, эвдрэл гэмтэлийг засварлахад хяналт тавих Техник тус бүр дээр урт болон богино хугацааны төлөвлөлт боловсруулж хэрэгжүүлэх Багаар ажиллах удирдан зохион байгуулах чадвартай    

АШИГЛАЛТЫН ГЕОЛОГИЧ

Олборлож буй нүүрсний хэмжээ болон агуулгад хяналт тавих. Уурхайд явагдах бусад геологийн ажлаар нөөцийн блок модельд тооцогдоогүй нүүрсжилт олж илрүүлэх. Ирсэн дээжний хариунуудыг гаргаж нүүрсний талбайг ялгаж гаргах.  Бусад хэлтсүүдтэй хамтран ажиллаж уурхайд ачигдаж байгаа нүүрсний талбайн цэгүүдийг тодорхойлох.  Нүүрс хяналтын цооногийн өгөгдлүүдийг лаборатороос хэзээ ирэх болон ирсний дараа хяналтын дээжнийхээ утгуудтай харицуулалт хийж дээжний ирсэн хариунд хяналт тавих

БАТАЛГААТ ЗАСВАРЫН - ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Засварын ажил гүйцэтгэх гэрээт газруудад засварлагдсан болон худалдан авалт хийгдэж ирсэн сэлбэг, эд анги, бараа материалын чанар баталгаат хугацаанд хяналт тавих. Засварын ажил гүйцэтгэх гэрээт харилцагчдтай хийсэн гэрээний биелэлтэнд хяналт тавих Баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэл гэмтэл, хэвийн ажиллагаанд гарсан доголдолд үнэн бодитоор үнэлэлт дүгнэлт өгч гэрээний дагуу буцаах үйл ажиллагаанд дэмжлэг өгөх. Улаанбаатар хот дахь засварын төвд засварлагдаж байгаа эд ангиудын засварын явц чанар, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх. АБТ-д заагдсан бусад чиг үүрэг.

ДИСПЕТЧЕР

Уурхайн диспетчер нь уурхайд орж гарч байгаа бүхий л хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүртгэх Уурхайн диспетчерийн дотуур болон гар утас, богино долгионы радио холбоог байнга өөрийн хяналтад байлгаж хэлтсүүдийг хооронд нь холбох Осол болон онцгой байдлын үед компаний онцгой байдлын үед болон гамшгийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж компаний удирдлагыг мэдээллээр цаг алдалгүй хангах Өдөр тутмын мэдээ бэлтгэж удирдлагад танилцуулах

ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ажилтнуудын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих. Компанийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, удирдлагыг мэдээллээр хангах. Компанийн үйл ажиллагаатай холбоотой төсөв, төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулах санал өгөх. Уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хамаарах эдийн засгийн төлөвлөгөө, төсөв, шууд гарч буй зардлыг тооцох норм норматив тогтоох түүнд хяналт тавих. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэг.

ЗАСВАРЫН СУРГАГЧ БАГШ

Хүнд машин механизмын засвар, техник ашиглалтын горим, заварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга мөрдүүлж хэвшүүлэх. Хичээлийг онол практик хослуулан мэргэжлийн өндөр түвшинд, заах дадлагжуулах, үнэлгээ өгөх, хяналт тавих, хөрвөж ажиллах чадварлаг техникийн операторуудыг бэлтгэх.

УУРХАЙН ДАРГА

Уурхайн олборлолтын ажлыг орчин үеийн техник технологийн бодлого, инженерчилэлд тулгуурлан урт болон богино хугацааны төлөвлөлтийг эдийн засгийн болоод үйл ажиллагааны хувьд хамгийн ашигтай байх боломжит арга замуудыг сонгон оновчтой шийдвэр гаргах; Өдөр тутмын үйл ажиллагааг зөв зохистой удирдлагаар хангаж зохион байгуулах, нэгдсэн хяналт тавьж ажиллах; Үйлдвэрлэлийн норм, норматив тогтоож, олборлолт явуулах талбайг төлөвлөх, цагийн горим тогтоох мөн хангалтыг шийдвэрлэх замаар үйлдвэрийн үйл ажиллагаа болон чанарт хяналт тавих, үйлдвэрлэлийн бүртгэл, тайланг бэлтгэх; Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана.

IT ИНЖЕНЕР/УУРХАЙД/

Мэдэээлэл технологийн дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангах, илрүүлсэн доголдлыг засварлах. мэдээлэл технологийн тусламжийг үйлчилгээний зааврын дагуу хэрэглэгчдэд үзүүлэх. мэдээлэл технологийн дэд бүтцийн урсгал засвар хийх ажлын тоо хэмжээ, холбогдох зардлыг төлөвлөж гүйцэтгэх. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг дижитал шийдэл, платформуудыг төгөлдөржүүлэх.

БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН

Захиргаа, хүний нөөцийн ажлын чиг үүрэгт дэмжлэг үзүүлэх Уурхайн хэсэг нэгжүүдийн бичиг баримт боловсруулах, нэгтгэх Бүртгэл, өдөр тутмын мэдээ болон бусад мэдээллийг холбогдох тушаалтанд цаг хугацаанд илгээх ХММЗХ-ийн нийт ажилчдын цаг бүртгэл болон ирцийн бүртгэл хийх, хэлтэс болон албаны удирдлагуудыг хүний нөөцийн бүрдүүлэлт, түүнтэй холбоотой мэдээллээр цаг алдалгүй хангах, боловсон хүчний дутагдалд орохоос сэргийлж, УБ дахь хүний нөөцтэй тогтмол хамтран ажиллах, ажилчидын цаг бүртгэлийг үнэн зөв хөтлөх

ООСОРЛОГЧ, ДОХИОЧИН /Өргөн тээвэрлэх алба/

Оосорлогч, дохиочны ажлын байранд хийж гүйцэтгэх бүх ажил үүргийг заавар,чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ, СУДЛААЧ

1. Мэдээ мэдээлэл орчуулах 2. Шаардлагатай тоохиолдолд гэрээ, баримт бичиг орчуулна. 3. Англи-Монгол хэлний бичгийн орчуулга хийх шаардлагатай үед Монгол-Англи орчуулга хийнэ.

РЕЛЕЙ ХАМГААЛАЛТЫН ИНЖЕНЕР

1. Бүрэн автомат баяжуулах үйлдвэрийн релей хамгаалалтын ажлыг зургийн дагуу угсрах ажилд оруулах, тохируулга хийх 2. Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийн дагуу ажиллах

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН - ХАБЭАБО, Хамгаалалт

ХАБЭА-н стандартын дагуу байгууллагын нийт ажилтаны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор ХАБЭА-н бодлого, дүрэм журам, горим, стандартад хяналт тавих.  Уурхайн бүсэд шаардлагатай аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаанд хяналт тавих Харуул хамгаалалтын үйл явц, үйл ажиллагааны ажилбар хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах. Харуул хамгаалалтын ажилтанд гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгах, мэдээлэх, танилцуулах. Харуул хамгаалалтын компаний ажлын явц, дэг журам, биелэлтэнд рапортыг шалгаж алдаа дутагдлыг арилгуулах, мэдээлэх, танилцуулах.

АУДИТОР

Байгууллагын эрсдэлийн удирдлага, хяналтын систем, засаглалын үйл явцыг үнэлж, сайжруулах тал дээр анхаарч ажиллах, зохих зөвлөмжийг байгууллагын удирдлагад хүргүүлэх; Дотоод аудитын эрсдэлд суурилсан жилийн төлөвлөгөө боловсруулах, талбарын ажлуудын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг үр дүнтэй ханган ажиллах тал дээр анхаарч ажиллах; Аудитын ажлыг урт, дунд, богино хугацаанд төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах; Үйл ажиллагааны эрсдэл ба хяналттай холбоотой асуудлыг мэдээлэх, гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулж тайлагнах; Шинжилгээ судалгаа хийж асуудал дээр бодитой дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны үр дүнг ханган ажиллах; Удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжин ажиллахаас гадна удирдлагыг үнэн зөв, бодитой мэдээллээр ханган ажиллах;

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Техникийн төлөвлөлт, засварын ажлын норм стандартыг үндэслэн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Техникийн мото цаг, ашиглалт, засвар үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сантай танилцаж, дүгнэлт хийх. Техникийн эвдрэлийн шалтгаан нөхцлийг норм, стандарт, бодит нөхцөл байдлыг харгалзан тогтоож, санал боловсруулах. Тухайн техникийн засварын ажлыг хянаж, солих болсон сэлбэгийн талаар дүгнэлт гаргаж, санал боловсруулах. Хэлтсийн үйл ажиллагааг сайжруулж, үр дүнтэй ажиллах талаар санал санаачилга гаргаж танилцуулах.

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН - УУЛ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Уул техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт, дунд, богино хугацааны ажлыг төлөвлөх, төлөвлөгөөг боловсруулах. Уулын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах.  Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН / НЯОХ, ЭБХ /

Дүрэм журмын дагуу нүүрс ялган олборлолт явагдаж байгаа эсхэд хяналт тавих, Тээврийн үйл ажиллагаа холбогдох дүрэм журам, стандартын дагуу явагдаж байгаа эсхэд хяналт тавих, Хариуцсан хэсгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, Ажлын байрны тодорхололтод заасан бусад чиг үүрэг,

УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕР

-Уул уурхайн төсөл боловсруулах, төслийн хүрээнд уурхайн урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, техник болон технологийн сонголт, инженерийн тооцоолол хийх.  -Уулын ажлын төлөвлөгөө тайлан боловсруулах, батлуулах. -Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.

ХЯТАД ХЭЛТЭЙ - ЗАХИРЛЫН ТУСЛАХ /Уурхай/

Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болон ажиллах. Шууд удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэж ажиллах. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.

ДАМПЫН ОПЕРАТОР/ КОМАЦУ 777,1500 ДАМП/

Уурхайн карьерт хариуцсан техникийг ажлын нарядын дагуу аюулгүй жолоодох

АХЛАХ ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Уурхайн  төлөвлөгөө, зураг төсөл, тайлан бусад холбогдох төсөл төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт болон уурхайн технологитой холбоотой тооцоо судалгаа төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх зохион байгуулах.  Тоон мэдээлэл боловсруулах, тайлан гаргах. Төслийн төлөвлөлт боловсруулах, төслийн багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

ӨРӨМДЛӨГ, ТЭСЭЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Өрөмдлөг, тэсэлгээний зураглалыг уншиж түүний дагуу холбогдох ажлыг удирдан зохион байгуулж ажиллах.  Өрөмдлөг, тэсэлгээний схем, тэсэлгээний өрмийн цооногийн зүсэлтийн зураг цооногийн холболт зэргийн боловсруулалт хийж ажиллах.  Тэсэлгээний аюулгүй байдал болон тэсэлгээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.

ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ, СУДЛААЧ

Мэдээ мэдээлэл орчуулах   Шаардлагатай тохиолдолд гэрээ, баримт бичиг орчуулна. Хятад -Монгол - хэлний бичгийн орчуулга хийх, шаардлагатай үед Монгол-Хятад орчуулга хийнэ.

ТЕХНИКИЙН ОРЧУУЛАГЧ /англи хэлтэй/

-Компанийн гадаад мэргэжилтнүүдтэй ажиллаж холбогдох ажилтнуудад экскаватор, бульдозер, автогрейдер, дамп техникүүд дээр өдөр тутмын орчуулга хийх  -Техник тус бүр дээр хийсэн орчуулгын талаар тайлан мэдээ бэлтгэх  

ӨРМИЙН МЕХАНИК-Epiroc,Atlas,Copco

1-р түвшний механик Уурхайн өрмийн техникүүдийн задаргаа, угсаргаа, засвар үйлчилгээ хийх 

НЯРАВ /БАРИЛГА/

Барилгын төслийн өдөр тутмын шаардагдах бараа материалын бүртгэл, тооллого, хадгалалтын ажлыг зохион байгуулах, Бараа материалыг хүлээн авах, олгох, гүйцэтгэлд хяналт тавих, Захиалгын болон шаардах хуудасны дагуу бүртгэл, захиалга хийх, АБТ-д заасан бусад чиг үүрэг.

НҮҮРСНИЙ ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧ

Нүүрсний талбай дээр бууж байгаа нүүрсийг чанарын дагуу овоолог тус бүрээр нь буулгуулах. Мөн ачилтын нүүрсний овоолгыг захиалгын дагуу ачуулах - Нүүрсний талбайд ачилт болон буулгалт хийж байгаа техникийг зохион байгуулах. Нүүрсний талбайн овоолог дээр буруу буулгаж нүүрсний чанар унах тал дээр анхаарах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Central tower оффис 12 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.