Маркшейдерийн тулгуур сүлжээний цэгүүдийг байгуулах, бүртгэл хөтлөх; Топогеодезийн зураглалын ажлуудыг гүйцэтгэх, хайгуулын талаарх мэдээллүүдийг мэдээллэх; Хайгуулын болон тэсэлгээний нүхнүүдийг байрлуулах; Уулын болон бусад зураглалуулыг гаргах; Гүйцэтгэл, тооцоололтын бичиг баримт хөтлөх; Нүүрсний ил агуулахуудын үлдэгдлийг хэмжиж тооцоолох; Хөрсний овоолгын зураглал хийх; Ажлын явцад шаардагдах уулын болон маркшейдерийн ажилтай холбоотой тооцоо зураглалыг хийж гүйцэтгэх; Олборлогдсон болон хаягдмал нүүрсний хэмжээг тооцоолох; Шаардлагатай бусад даалгаврыг гүйцэтгэх.
Уурхайн хүрээнд ашиглагдаж буй хүнд даацын машинууд болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ.
Хүнд машин механизмын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.
Хүний нөөцийн баримт бичгийг боловсруулах бэлтгэх.Үүнд: хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг, ХН-ийн бүх төрлийн албан маягт (хуудас) зэрэг болно; Статистик тайлан мэдээлэлд ашиглагдах хүн ам зүй, ур чадвар ,чөлөө, илүү цаг мөн ажилчдын халаа сэлгээ зэрэг мэдээллүүдийг бэлтгэх; Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах. Компани дотроо болон гадагшаа зарлагдах Ажлын байрны зарыг бэлтгэж сонин хэвлэл вэб болон бусад хэрэгслүүдээр зарлуулах; Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас бэлтгэх болон ажлын гүйцэтгэлтэй холбогдон гарах ажил үүргийг хариуцан ажиллах; Байгууллагын нэгдсэн сургалтын төлөвлөгөөн дээр үндэслэн ажилтан нэг бүрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан байгууллага дотор болон гадны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан явуулах; Хүний нөөцийн удирдах ажилтны даалгасан төслийн ажлыг гүйцэтгэх, шаардлагын дагуу холбогдох тайлан бэлтгэх, судалгаа хийх.