Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гурван Марал Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ИХ ГУРВАН МАРАЛ ГРУПП” ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь 2011 онд анх үүсгэн байгуулагдаж барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, угсралтын чиглэлээр жилийн бүх улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2019 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж техник, технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 100-120 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтралшил сайтай барилгын дулаалгын хөөсөнцрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж 2020 онд тус тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж хоногт 500-700 м3 өндөрт нягтралшилтай гал дэмждэггүй дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэж хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж бэлтгэх бүрэн автомат ажиллагаатай шугам ашиглалтанд оруулж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. 2019 онд барилгын гадна фасад болон дотор хананд хэрэглэгдэх чулуун будаг, лак, грунт, дотор, гадна эмульс ариун цэврийн өрөөнд зориулагдсан ус тусгаарлагч зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсынхаа түгээмэл тархацтай түүхий эд ашиглан үйлдвэрлэж байна. Манай компанийн зорилго багцаар хангах нийлүүлэх буюу гадна фасадны бүх төрлийн материалыг нэг дороос авах боломжийг худалдан авагч нартаа олгохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 700 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж байна. Бид Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох

  1. Хөшигтийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал төсөлд өөрсдийн үйлдвэрлэдэг бараа материалыг нийлүүлэн хамтран ажилласан.
  2. Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн Шинэ сум-Халх гол төслийн хүрээнд тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламжид бараа материалаа нийлүүлсэн.
  3. НҮБ-ийн Хөдөө аж ахуйн газраас санхүүжүүлсэн дэлхийд нэн ховордсон “Хэлэм загасны үржлийн аж ахуйн төсөл”
  4. Улаанбаатар хотын их бүтээн байгуулалт болох Усан оргилуурын төсөлд дотоодын бүтээгдэхүүн болох плитаны цавуугаа нийлүүлсэн.

Жил ирэх тусам бидний хамтран ажиллах барилгын компаниудын тоо нэмэгдэж байгаа нь бидний ханган нийлүүлэлт болон бүтээгдэхүүний чанар сайжирч байгаатай нягт холбоотой билээ. Бид ХУД яармагийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцон хэрэгжүүлж буй орон сууцны хотхон төслүүдтэй хамтран ажиллаж байгаа. Үүнд:

  • Хүннү вилла хотхон,
  • Богд вилла хотхон,
  • Ханбогд хороолол,
  • Нью гарден хотхон,
  • Хангарьд сити-1,2 хотхон,
  • Belmonte luxury хороолол,
  • Нүхт палас,
  • Буман залуус хороолол,
  • Шинэ гэр хотхон,
  • Баянзүрх апартмент,
  • Жаргалан-2 хотхон
  • Тэлмүүн тауэр хотхон,
  • Цэнгэлтэй хотхон,
  • Цагаан орд хотхонуудын бүтээнд байгуулалтад бараа материалаа нийлүүлсэн байна.

Одоогоор манай компани:

  • Жаргалан-Эрдэнэ хотхон,
  • Ботаник центр орон сууцны хорооллын төсөл,
  • Өрнөх хороолол гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны төсөл,
  • Дэлгэрэх апартмент,
  • Шүрт хотхон,
  • Москва апартмент,
  • Дулаахан байр-3 хотхон,
  • Аеро апартмент дээр хамтран ажиллаж байна.
  • Уриа

    Барилгын материалыг багцаар нь ханган нийлүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 4-р хороо Монгол Түлхүүр ХХК-ийн байр 401-тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.