ГрэйпСити Монгол ХХК (ГСМ) нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.
Бид банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж, карт, гар утас, интернэт зэрэг бүхий л төрлийн виртуал сувгаар ажиллах онлайн төлбөр тооцооны иж бүрэн платформ боловсруулсан. Энэхүү платформын хүрээнд банкны харилцагч карт, гар утас, интернэт ашиглан банкны данснаасаа онлайнаар төрөл бүрийн төлбөр тооцоо хийх зориулалт бүхий Most Money брэнд үйлчилгээг нийтийн хүртээл болгов.
Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтанд өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаарч ажилладаг тул бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараах сургалт, арчилгаа, үйлчилгээ хариуцсан тусгай “Бүтээгдэхүүн Үйлчилгээний Газар”-тай. Уг газар нь олон жилийн туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олноос бүрдсэн бөгөөд харилцагчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
Манай компаний зохион бүтээсэн “Банкны иж бүрэн систем” 2006 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Виртуал банкны систем” 2007 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Банкны иж бүрэн програм хангамж” 2008 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Бичил санхүүгийн систем” 2009 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж өргөмжлөл хүртсэн.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2000
120