Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гүүдшэйринг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрхэм зорилго

"Тухайн орон нутгийн нөөц баялаг дээр тулгуурлан үр дүнтэй шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө тогтвортой хөгжлийн гарцыг хайна. Олсон ашгаа нийгмийн эрх ашгийн төлөөх үйлсэд зориулна."

Компанийн тухай

“Гүүдшэйринг” ХХК нь 2010 оны 08 сарын 18 нд“Гүүд Нэйборс” ОУТББ ын хөрөнгө оруулалтаар нийгэмд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж,үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Манай компани нь БНСУ-аас оруулж ирсэн сайн чанарын түүхий эд материалаар эх орондооG-saver дулаан баригч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хүргэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийсэн.

Бид эдийн засгийн хэмнэлттэй, байгаль экологит хор нөлөөгүй, галд тэсвэртэй, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн, Монголчуудын амьдралын дадал зуршил, хэв маягт үл нөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

Манай компаний үйл ажиллагааг Гүүд Нэйборс ОУТББ, KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага дэмжин ажилладаг бөгөөд бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Агаарын Чанарын Алба, Цэвэр Агаар сан, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн.

2015 оноос Завхан аймагт шахмал түлшний үйлдвэр нээж мөн Улаанбаатар хотод хувцас угаалгын үйлчилгээ эрхэлж эхэлсэн бөгөөд хувцас хүлээн авах 30 цэгтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2019 оноос Улаанбаатар хотод шахмал түлшний үйлдвэрлэлийг эхлүүлэн ажиллаж байна.

Бид цаашдаа нийгэмд тустай бусад үйлдвэрлэл, үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлж эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зорин ажиллах болно.

  • Уриа

    Илүү сайхан Монголын төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    25

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо 4-р хороолол/16060/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 6-р барилгын 1 давхар 23 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.