Үндсэн хувилбар
Гофро ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс 52/1 /5 шарын уулзвараас урагш Гацуурт компанийн баруун талаар урагш 2 км-т/

Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанар,

Үнэ цэнэ

Хэрэглээ,

Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал OHSAS:18001 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж, үйл ажиллагаагаа улам сайжруулсаар байна. 

НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГУУД 

1.    Монгол улсын хууль тогтоомж, олон улсын ISO 9001, OHSAS 18001 стандартууд болон хэрэглэгчийн шаардлагыг хангаж ажиллана.
2.    Бизнес процесст суурилсан удирдлагын нөөцийг оновчтой зохион байгуулна.
3.    Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй шийдлийг ашиглан хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлнэ.
4.    Ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн аюулгүй ажиллагааны төлөвшлийг бий болгоно. 
5.    Эерэг хандлага, хамтын хүчээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн тасралтгүй хөгжигч компани байна.

 

АЛСЫН ХАРАА

 

Бид 2020 он гэхэд хүмүүн капиталыг дээдэлж, инновацид суурилсан менежментийн тогтолцоог хөгжүүлэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч болно.

 

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ

 

“Гофро” ХХК нь 2012 онд  дотоодын цаасан хайрцаг сав баглаа боодлын хэрэгцээг хангах зорилготойгоор дунд оврын тоног төхөөрөмжтэйгээр анх байгуулагдсан.

Бид 2014 онд  шинэ үйлдвэрийн барилга ашиглалтанд оруулж, олон улсын стандарт бүхий орчин үеийн дэвшилтэт технологитой бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулан хүчин чадал, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлсэн.

Одоогийн байдлаар 100 шахам чадварлаг  ажилтан албан тушаалтнуудыг эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөл бүхий байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. 

http://www.gofro.mn/

Ажлын байрны зарууд

  1. Үйлдвэрийн үйлчлэгч9 сарын 15. 13:57
  2. Үйлдвэрийн үйлчлэгч9 сарын 15. 13:58
  3. Цаасан хайрцагны үйлдвэрт ажилтан9 сарын 9. 14:50
  4. Агрономич8 сарын 31. 17:21
  5. Тогооч8 сарын 31. 17:16

Фэйсбүүк хуудас

© Гофро ХХК. 2012-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.