Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ГлобалАккаунт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Глобал-Аккаунт ТМЗ ХХК нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, хөрөнгийн үнэлгээ, Санхүүгийн програм хангамжын нэвтрүүлэлт зэрэг үйлчилгээнүүдийг Монгол улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу зохих шаардлага шалгуурыг хангаж тусгай зөвшөөрөл авч ажилласаар байна. Энэ хугацаанд олон жилийн туршлага хуримтлуулсан энэ талын өндөр мэдлэгтэй мэргэшсэн хүмүүсээр баг хамт олоноо бүрдүүлэн ажилласаар байна. Манай хамт олонд гадаад, дотоодын их дээд сургуулиудыг бизнес удирдлагын нягтлан бодогч , санхүүч, менежментийн чиглэлээр төгссөн аж ахуйн нэгж компаниудад ахлах, ерөнхий нягтлан бодогч, програм хангамжийн бүртгэлийн мэргэжилтэн, системийн аналист, татварын байцаагч зэрэг ажлуудыг хийж байсан туршлагатай, гэрээт нягтлан бодогч, зөвлөх нягтлан бодогч, мэргэшсэн болон татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, данс хөтлөгч, хөрөнгийн үнэлгээчин зэрэг цолтой эрч хүчтэй мэргэжилтэн, зөвлөхүүдтэйгээр дараах үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэн ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээ: § Санхүүгийн зөвлөгөө, § НД, Татварын хууль дүрмийн талаарх зөвлөгөө; § Мэдээллийн технологи, санхүүгийн програм хангамжийн зөвлөгөө Аутсорингийн үйлчилгээ § Санхүүгийн тайлангийн, Удирдлагын хэрэгцээний иж бүрэн шинжилгээ; § Санхүүгийн тайлан баланс бэлтгэх үйлчилгээ; § Нягтлан бодох бvртгэлийн тухай хууль болон НББОУС-д нийцсэн НББ-н бодлогын баримт бичиг боловсруулах; § Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн , бизнесийн үнэлгээ хийх, Бүх төрлийн татварын тайлан бэлтгэн гаргах; Татварын хяналт шалгалтанд бэлтгэх гэх мэт. Та бүхэн манай үйлчилгээг сонгон авч хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна. Глобал-Аккаунт ТМЗ ХХК-н хамт олон.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг сөүлийн гудамж

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.