Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 200/19 Жем Интернэшнл ХХК-ийн байр

Бидний тухай

 


Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд гаргасан орчин үеийн хүнсний үйлдвэрлэгчдийн гол төлөөлөл болсон Жем Интернэшнл ХХК нь 1999 онд хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэсэн. Өнөөдрийн Жем Интернэшнл компани нь тансаг зэрэглэлийн спирт, архи, амьд шар айраг, байгалийн эрдэст усны үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээгээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа гэсэн зорилго чиглэлийнхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг улам сайжруулах технологийг шат дараатай хөгжүүлж нэгэнт бий болгосон чанараа хамгийн сүүлийн үеийн нууцлалын технологиудаар хамгаалан ажилладаг. Компаний засаглал, менежментийг улам сайжруулан Олон Улсын жишигт нийцүүлэн "Чанарын Удирдлагын тогтолцоо ISO 9001:2008", Кайзен, Борлуулалтын "Ргеsеlling" системүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

  •       Спиртны үйлдвэр

2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  ХБНГУ –ын Eugen Schmitt компаний тоног төхөөрөмж, ОХУ-ын технологиор хүнсний спирт үйлдвэрлэж эхэлсэн. Хоногт 900- 1200 дал спирт үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол орны хөрсөнд ургасан шилмэл сортын улаан буудайг тээрэмдэн чанаж цэвэр өсгөврийн дрожжиор исгэн, өндөр бүтээмжит долоон давхар баганаар нэрж цэвэршүүлэн олон улсад мөрдөгддөг стандартын тансаг, альфа ангилалын спирт үйлдвэрлэдэг.Үйлдвэрлэлийн хоёрдогч хаягдал болох нүүрс хүчлийн хийг боловсруулж хүнсний шингэрүүлсэн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэх цех, буудайн шаарыг боловсруулах малын тэжээл савлах цех, ашигласан усыг цэвэршүүлэн буцаан эргэлтэд оруулах систем зэргийг шийдсэн эко үйлдвэр юм.

  •      Архины үйлдвэр

 “Жем Интернэшнл” ХХК-ны  архины үйлдвэр нь АНУ, Итали, Болгар, ОХУ орнуудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэл явуулдаг улсдаа томоохонд тооцогдох орчин үеийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь жилдээ 700 000 дал архи үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрийн спиртийн үйлдвэрийн тансаг, альфа зэрэглэлийн спиртүүд, туул голын ай сав газрын гүний цэнгэг ус зэрэг түүхий эдүүдийг ашиглан архийг үйлдвэрлэдэг. Архийг ариусгал сайтай, амтыг зөөлөн болгоход хэрэглэдэг 8-н дамжлагат шүүлтүүртэй. Одоогоор

CHINGGIS PLATINUM,

CHINGGIS GOLD,

 

21 АЙМГИЙН ЦУВРАЛ БРЕНДҮҮДИЙГ ҮЙЛДВЭРЛЭЭД БАЙНА.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг ........ ЭНД дарж үзнэ үү.. 

  •     Пивоны үйлдвэр

2006онд ХБНГУ-н техник, технологи бүхий арвайн соёолж, зөрөг цэцгийн тусгайлсан жороор исгэх Жем Драфт шар айрагны үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэр нь шар айрганд агуулагдах амин дэм, эрдэс бодисуудыг нь шүүхгүйгээр байгалийн органик байдлаар нь хэрэглэгчиддээ орчин үеийн Ноу-Хау түгээлтийн технологи болох ХХТ-аар (Хөдөлгөөнт Хөргөлттэй Танк) түгээдэг нь бусад шар айрагны үйлдвэрүүдээс онцлогтой юм. Ингэснээр хэрэглэгч зөвхөн бар, ресторанд амьд шар айргийг хэрэглэх биш супермаркет бусад томоохон дэлгүүрүүдээс худалдаж авах боломжийг олгож байна.      
Групп Компанийн мэдээллүүдтэй дарж танилцана уу .  

ЖЕМ Хужирт ХХК

ЖЕМ Трейд ХХК

ХУЖИРТ Тур

ЖЕМ Констракшн ХХК

Хөрөнгө оруулсан компаниуд

 

-----------------------------------------------------------------------------------------

 

 

Ажлын байрны зарууд

  1. ХАБЭА-н ажилтан8 сарын 10. 16:53
  2. ЗАХИАЛГА БЭЛТГЭГЧ-эрэгтэй8 сарын 10. 11:17
  3. Барилгын ерөнхий инженер8 сарын 5. 8:04
  4. Брэнд мэргэжилтэн /эрэгтэй/8 сарын 4. 11:14
  5. ТЕХНИКЧ8 сарын 4. 10:45

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Жем Интернэшнл ХХК. 1999-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.