Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Газар шим

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдааны төлөөлөгч /сүлжээ дэлгүүр/

Компани болон албаны гаргасан борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, өсгөх МБА-с тогтоосон нутаг дэвсгэрт өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, гардан гүйцэтгэх Хариуцсан бүс нутгийн борлуулалттай холбоотой мэдээллээр шууд удирдлагыг хангах, тайлагнах Үндсэн ажлын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт болон Хүнсний аюулгүй байдлын менежментийн ISO 22000:2005 стандарттай холбоотой дүрэм журам болон замын хөдөлгөөний дүрэм, ХАБЭА-н дүрэм стандартыг мөрдөн ажиллах

Борлуулалтын менежер

-Улаанбаатар хотын Дүүрэг сувгийн зүүн бүс хариуцаж ажиллах; -Хариуцсан сувгийн төлөвлөгөө гүйцэтгэлийг хангаж ажиллах; -Борлуулалтын дүн мэдээнд анализ хийх, тайлан мэдээ боловсруулж ажиллах; -Түгээлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан зохион байгуулж ажиллах; -Түгээлтийн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах, түгээлтийг цаг тухайд нь гаргах ажлыг зохион байгуулах; -Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж ажиллахад санаачилагатай, оновчтой зохион байгуулалттай ажиллах;  -Анхан шатны бүртгэл хөтлөх;  

Захиргааны менежер

Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Захиргаа хүний нөөцийн албаны даргын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Захиргааны албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, мэдээллийн урсгал, сувгийн хэрэглээг хяналт тавих Компанийн байгаль орчны талаар баримтлах бодлогын хүрээнд байгаль орчны менежментийн дүрэм, журам, гарын авлагуудыг боловсруулах, хянах, батлагдсан БОНБҮ-ний хэрэгжилтэнд хяналт тавих, тайлан мэдээ гаргаж өгөх ЗХНАлбаны дотоод хяналт, оффисын үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, хянах, удирдлагаар хангах

Тооцооны нягтлан бодогч /Бэлэн бүтээгдэхүүн, хангамж/

Бэлэн бүтээгдэхүүний агуулахын тооллого, тооцоо хийх, бүртгэл хөтлөх, холбогдох тайлан тооцоог гаргах Хангамжийн материалын бүртгэл хийх, Худалдан авалтыг бүртгэх, зарцуулалтыг хянах, тайлан мэдээ гаргах Авлага барагдуулах, тооцоо нийлэх, тооллого хийх, холбогдох тайлан тооцоо гаргах

Түгээлтийн жолооч /С ангилалтай/

Бэлэн бүтээгдэхүүний агуулахаас барааг процессийн зургийн дагуу ачиж борлуулалтанд гарахад бэлэн болгох Захиалсан барааг төрөл, тоо ширхэг, баримтын дагуу хүлээлгэн өгөх Замын хөдөлгөөний дүрэм, хариуцсан техник хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах Тагны битүүмж алдагдсан, хагаралтай, хаяг шошго бохирдсон хугацаа дууссан, нэр төрөл зөрсөн зэрэг үл тохиролтой бүтээгдэхүүн харилцагчид нийлүүлэхгүй байх

Механик инженер

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварыг бие даан гүйцэтгэх    Үйлдвэрлэл болон бусад үйл явцыг оновчтой болгохын тулд ажилчид, машин, материал, мэдээлэл, эрчим хүчийг нэгтгэсэн үр ашигтай системийг үнэлэх, хүмүүс болон тоног төхөөрөмжийг хамтран ажиллах үр ашигтай арга замыг эрэлхийлж,  хөгжүүлэх чадвартай Тоног төхөөрөмжийн цахилгаан автоматжуулалт, реле хамгаалалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. 

Мерчиндайзер

Бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалт, нөөцийн хэмжээ, барааны хугацаа, хадгалалтад хяналт тавих.    Худалдааны төлөөлөгчийн ажил үүрэгт дэмжлэг үзүүлэн ажиллах    Харилцагч байгууллагуудтай компанийг төлөөлөн хамтран ажиллах  Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүд  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс 66/1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.