ГАҮЛИ ХХК-ийн толгой компани болох ГАҮЛ Хөрөнгө Оруулалт Менежментийн Компани (БНСУ-ын хуулийн этгээд) нь нийт 450 тэр бум вон удирддаг бөгөөд, БНСУ-н Кореа Пост, Нийгмийн Даатгалын Сан зэрэг томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг удирддаг юм.
ГАҮЛИ ХХК нь 2008 оны 11 сараас эхлэн монголын хөрөнгийн зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байна. Бид андеррайтерийн үйл ажиллагааны хүрээнд Ремикон ХК-ийн ерөнхий андеррайтераар ажиллан 1.5 тэр бум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд өдгөө тус хувьцаа нь 2011 оны мөн үеийнхээс 1.5 дахин өсч Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексд багтах шилдэг хувьцаа болсон байна.
ГАҮЛИ ХХК нь брокерийн үйл ажиллагааны хүрээнд нийт 1,000 орчим харилцагчийн 8.3 тэр бум төгрөгийг татан төвлөрүүлэн удирдаж байна. ‘Үнэт цаасны зах зээлийг Монголын ард түмэнд таниулах’ гэсэн алсын зорилготой байгуулагдсан манай компани энэхүү зорилгынхоо хүрээнд 2009 - 2011 онд нийт 1,000 орчим хүмүүст 60 гаруй удаагийн үнэт цаасны зах зээлийн ач холбогдлын талаарх сургалт, семинарыг өөрийн зардлаар зохион байгуулсан билээ. Бид хувьцаат компаниуд дээрээ мэргэжлийн шинжилгээ, судалгаа хийдэг бөгөөд 2011 онд нийт 5.6 тэр бум төгрөгийн арилжаа хийж гүйлгээний дүнгээрээ нийт 76 компаниас эхний 4-т орсон ба 2009 оноос хойш тогтмол эхний 5-т орсоор ирсэн шилдэг компаниудын нэг юм.
1. Банк, Санхүү, Даатгал
2008
10