Товч танилцуулга:
“ФИНПАК”ХХКнь 2001 онд долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр хэвлэлийн түүхий эд, материалыг бэлтгэн нийлүүлэгч байгууллага болон үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол одоогийн байдлаар 90 гаруй ажилтан, албан хаагчидтай цаасан хайрцаг, сав баглаа боодол, хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээс гадна сурагчийн дэвтэрийн үйлвэрлэл, худалдааны салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго:“Байгаль Эх”-д ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар – стандартыг бий болгоход оршино.
Үзэл баримтлал:Чанартай цаас, цаасан бүтээгдэхүүний боломжит үнэ, шуурхай үйлчилгээ, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бид илүүд үзнэ. Мөн харилцагч үйлчлүүлэгчиддээ 100% -ийн баталгаат бүтээгдэхүүнээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтан албан хаагчидынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг зан чанарыг эрхэмлэн дэмжиж, байгууллагаараа манлайлагч байж нийгмийн хөгжил дэвшилд чадах бүх хүчээрэй хувь нэмэрээ оруулахыг ямагт хичээж ажиллах болно.
Уриа:Ёвроп чанар Ёвроп стандарт
Үйл ажиллагаа:
Бидний түүхэн замнал:
“Финпак” ХХК нь цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдав.
“Финпак” ХХК нь Финланд улсын 100% -ийн хөрөнгө оруулалттай болов.
ОХУ –ын “Solikamksbumprom” Сонингын цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.
Сурагчийн дэвтэр үйлвдэрлэлийн “Хос Хараацай” ХХК үүсгэн байгуулав.
Цаасан уут, тор хайрцагны үйлвдэрлэл эхлүүлэв.
Япон улсын “Tianjin Toyo Ink” Будаг үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.
Торгон хэвлэлийн машин суурилуулан хайрцагны үйлдвэрлэлээ өргөжүүлэв.
Цаасан уут үйлдвэрлэгч машин суурилуулан уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв
“ҮРГЭЛЖ” Ахуйн хэрэглээний цаасан алчуур, сальфетка үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэв.
Финланд улсын “UPM” Цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.
Үетэй картонон хайрцагны үйлдвэрлэл эхлэв.
Цаасан уут үйлдвэрлэгч автомат машин суурилуулан бүтээмжээ дээшлүүлж уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв
Финланд улсын “KIILTO” Цавуу үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв 2011” үзэсгэлэн яармагт оролцож Эм эмнэлэгийн аюулгүйн хайрцаг бүтээгдэхүүнээр “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” цомоор шагнуулав.
Үйлдвэрийн байраа өргөжүүлж Баянгол дүүргийн 20-р хороонд шинэ байранд нүүж ирэв.
Цаасан хайрцаг, уут торны автомат машинууд суурилуулан гар ажиллагааг хөнгөвчилж цагт гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацааг 10-50 дахин нэмэгдүүлэв.
Ёвроп чанар Ёвроп стандарт
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2001
120