Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Еврофарм ХХК

Манай хамт олон
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Еврофарм” ХХК нь 1999 онд байгуулагдан эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн, урьдчилан сэргийлэх вакцин, био бэлдмэл, малын эм, бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон улсын чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэх, баталгаат засварын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд батлагдсан Эм ханган нийлүүлэх байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 5530:2014 стандартын шаардлагыг хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй Монголын томоохон Эм Ханган Нийлүүлэх Байгууллагуудын нэг болон өргөжсөөр өдгөө Улаанбаатар хотод 10, Хөдөө орон нутагт 3 салбар эм ханган нийлүүлэх төвийг нээн амжилттай ажиллуулж байна.

2015 оноос эхлэн олон улсын чанарын шаардлага хангасан орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, өндөр өртөгт эмнэлгийн багаж, хэрэгслүүдийг ханган нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн баг, боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Мөн улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд дүрс оношилгоо, эрчимт эмчилгээ, мэс заслын багаж хэрэгсэл, ариутгалын тоног төхөөрөмж болон лабораторийн тоног төхөөрөмж хэрэгслүүдийг амжилттай ханган нийлүүлсээр байна.

Бид эрхэлж буй ажил үйлчилгээний хүрээнд АНУ, Канад, ОХУ, Япон, БНСУ,БНХАУ, ХБНГУ, Итали, Турк болон Европын орнуудын 200 гаруй үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагуудтай дистрибьютерийн болон шууд гэрээний үндсэн дээр тогтмол харилцаатай ажилладаг. Эдгээр оронд зохион байгуулж буй шинэ бүтээгдэхүүний олон улсын чанартай үзэсгэлэн яармагт тогтмол оролцож, мэргэжилтнээ дадлагажуулах чиглэлээр хамтран ажилладаг.

  • Уриа

    Эрүүл мэнд, Аз жаргалыг иргэн бүрт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    70

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат (15171), Жуулчны 19 байр, 5 давхар, 501 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.