Холбогдох хууль, дүрэм журам болон байгууллагын дотоод журам, процессыг дагаж мөрдөнө. Гаалийн хяналтын бүсэд ирсэн ачааны бичиг баримт, урд өдрийн олголт, ачилтын бүх бичиг баримтуудыг нэг бүрчлэн шалгаж авах, холбогдох газар, алба, хэлтэст хүлээлгэн өгөх. Ирсэн ачааны мэдээг бүртгэх, гаалийн сүлжээгээр илгээх, гарсан үед нь хаалт хийх. Өдөрт суларсан чингэлэгүүдийн мэдээг талбайн пүүлэгч нартай тулгалт хийх. Суларсан чингэлэгүүдийг буцаах зааврын дагуу баримт бичиг үйлдэх. Буцаах бичиг баримтуудыг тамга тэмдэг даруулан хоосны ломбо авч, пүүлэгч нарт өгч лободуулах Хүлээн авагч нарт нэхэмжлэх бичиж өгөх. Нягтлан бодогч нартай сард нэг удаа тооцоо нийлэх. Талбайгаар бууж олгосон ачаа, чингэлэг, ачааны нэр төрлийн техникийн нэгдсэн судалгааг улирал жилийн эцэст нэгтгэж гаргах Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.