“Эрдэс Майнинг Оператор” ХХК нь уул уурхайн операторын үйл ажиллагаа явуулах, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулахаар анх 2013 онд байгуулагдсан үндэсний компани юм.
Манай компани 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл “Саус Гоби Сэндс” ХХК -тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн нүүрсний уурхайд 40 гаруй инженер техникийн ажилтан, нийт 240 ажилчидтайгаар олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.
“Эрдэс Майнинг Оператор” ХХК нь уул уурхайн олон улсын стандартад нийцсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, экологид аюулгүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг эрхэм зорилго болгон үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.