Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Энержи Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТЭЭВРИЙН МАСТЕР

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой, жигд зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах

ЗАСВАРЫН МАСТЕР

Засварын үйлчилгээний ажлыг аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, үр ашигтайгаар зохион байгуулах, багуудын хоорондын уялдаа холбоог хангах, ажиллагсдыг мэргэжлийн удирдлагаар хангах, техникийн бэлэн байдлын коффициэнтийг төлөвлөгөө нормд байлгах

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН /Өмнөговь аймагт/

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан ажилтнуудын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хууль дүрэм журмын хүрээнд оновчтой шийдвэрлэх

БАЯЖУУЛАГЧ ИНЖЕНЕР

Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол технологийн хяналт тавьж бүтээгдэхүүний чанарыг төлөвлөгөөт утганд, бүтээгдэхүүний гарцыг боломжит өндөр хэмжээнд байлгах, Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн оновчтой сонголт хийх, үйлдвэрийн бүтээмж, үр ашгийг өндөр байлгах, Технологи сайжруулах, үйл ажиллагааны зардлыг багасгах,

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /Баянхонгор аймаг/

- Цахилгааны багийн өдөр тутмын, 7 хоногийнн сарын тайлан болон төлөвлөгөө гүйцэтгэлийг гаргах - Барилга угсралтын баримт бичгийг өдөр тутам бичиж хөтлөх - Цахилгааны өндөр ба нам хүчдэлийн ажлуудын угсралт, ашиглалтын туршлагатай - Үзлэг шалгалтын төлөвлөгөө, шалгах хуудас, ажил гүйцэтгэх аргачлал, процедур хянах, захиалагчруу батлуулахаар хүргүүлэхэд санал оруулах - Суурин тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн бүрэн байдлыг хангуулж ажиллахад хяналт тавих, ямар нэгэн эвдрэл гэмтэл илэрвэл удирдах албан тушаалтанд мэдэгдэж зохих арга хэмжээг авах - Төслийн ажилд зургийн өөрчлөлт гарах шаардлагатай үед зураг зохиогч болон шууд удирдлагатай зөвлөлдөж, санал солилцох, шийдэл гаргах

Үйлдвэрийн механик инженер /Баянхонгор аймаг/

- Барилга угсралтын үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугамын угсралтын ажилд хяналт тавих. Ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах

Холбоо дохиолол, автоматжуулалтын инженер

- Барилга угсралтын ажлын холбоо дохиолол, автоматикын угсралтын зургийн дагуу багийг удирдан зохион байгуулах, аливаа өөрчлөлт сайжруулалтыг хийж чаддаг байх, төслийн ажлын хуваарилалт хийх, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд чиглэл заавар зөвлөмж өгч асуудлыг шийдвэрлэн ажиллах - Барилга угсралтын албаны өдөр тутмын баримт бичгийг хөтлөх - Шаардлагатай барилгын норм ба дүрэм, стандартыг судлах, эмхэтгэл бэлтгэх, стандарт үйл ажиллагааг түгээн таниулах сургалт явуулах - Суурин тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн бүрэн бүтэн байдлыг хангуулж ажиллахад хяналт тавих, ямар нэгэн эвдрэл гэмтэл илэрвэл удирдах албан тушаалтанд мэдэгдэж зохих арга хэмжээ авах

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР /Баянхонгор аймаг/

- Барилгын дотор шугам хоолой угсралтын багийн ажил үүргийн хуваарийг гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих - Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламжийн БУА-д хяналт тавих, - Төслийн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан шаардлагатай материал, тоног төхөөрөмжийн захиалга өгөх - Шугам хоолой болон тоног төхөөрөмжийн угсралтыг захиалагчийн өгсөн тодорхойлолт болон стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, ажлын үе шат бүрт гарах акт бичиг баримтыг гарган холбогдох ажилтнуудаар баталгаажуулах - Шугам хоолойн угсралтын зураг төсөл боловсруулахад санал оруулах,

ТЭЭВРИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн төлөвлөгөөт засварын хуваарь гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох сэлбэг хэрэгсэл, бараа материалын хэрэгцээг тодорхойлон захиалга хийх, нөөцийн бэлэн байдалд хяналт тавих үүргийг гүйцэтгэх

АВТЫН ЗАСВАРЧИН

Автомашинуудын техникийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай засвар үйлчилгээг хариуцсан инженер, механикийн зааврын дагуу хийх, Завсар үйлчилгээний ажлыг аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн, чанартай, цаг хугацаанд нь чанартай гардан гүйцэтгэнэ.

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН /Баянхонгор аймаг/

Компанийн хүний нөөцийн бодлого, холбогдох заавар, журмыг хүрээнд хүний нөөцийн хэсгийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх

АЧИГЧИЙН ОПЕРАТОР /Ковш/

Нүүрсний ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй, хурдан шуурхай хийж гүйцэтгэх

ХИМИЧ

Лабораторийн үйл ажиллагааг “Сорилтын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага”  MNS ISO/IEC 17025 стандартад нийцүүлэн, хэрэглэгчийг үнэн бодит сорилтын үр дүнгээр хангаж ажиллахад оршино.

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР

Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ)-ийн тоног төхөөрөмжийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн компанид ашиглагдаж байгаа программ хангамж, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах ба үйлдвэрийн удирдлагын системийг найдвартай ажиллагаагаар хангах

АВТЫН ЦАХИЛГААНЧИН

Уурхайн хэмжээнд батлагдсан дүрэм журамыг даган мөрдөж бүх төрлийн техник, туслах тоног төхөөрөмжийн цахилгааны эвдрэл гэмтлийг оношлох, засварлах, засварын газрын цахилгааны засвар үйлчилгээг хийх

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН /Дамп/

Шууд удирдлагын ажлын зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлууд, эвдрэл гэмтлийг зөв оношилж, засвар үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх

ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ /Шланз/

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчин, эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй тээвэрлэлтийг компанийн тогтоосон чиглэлд хийж гүйцэтгэх

БАРИЛГА АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Үйлдвэрлэлийн бүсийн барилга байгууламжуудын ашиглалт, засвар шинэчлэлт, өргөтгөлийн ажилд санал оруулах, Шинээр зураг төсөл, төлөвлөлт, схем боловсруулах, батлуулах, заавар зөвлөмж өгөх, ажлын хэрэгжилт болон барилга угсралт болон засварын ажилд хяналт тавих

БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН

Нүүрс тээвэрлэлт болон ачилт буулгалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бүртгэх, үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай мэдээллийг дамжуулах

ГАГНУУРЧИН

Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бэлэн байдлыг хангахын тулд шаардлагатай гагнуурын ажлыг технологийн горимын дагуу аюул осолгүй, чанартай хийж гүйцэтгэх.

ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН /Шланз/

Хүнд даацын автомашин, дугуйт ачигчийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг механикийн зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэн, техникүүдийн бэлэн байдлыг хангах

МАРКШЕЙДЕР

Зураг төсөлд тусгагдсан геометр хэмжээсүүдийг газарт шилжүүлэн буулгах, хэмжилт, тооцооллын ажлыг хийж гүйцэтгэх

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАЯЖУУЛАГЧ

НБҮ-ийн тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, технологийн процессыг мөрдөх, хэрэгжүүлэх

ЧАНАР БАТАЛГААЖУУЛАЛТ, ХЯНАЛТЫН АЖИЛТАН

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын шаардлагуудыг бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын бүх шатанд хэрэгжүүлж, байнгын сайжруулалтыг хангаж ажиллана.

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААНЧИН

Нүүрс баяжуулах үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн жигд найдвартай ажиллагааг ханган ажиллах

ГЕОЛОГИЧ

Уурхайн төлөвлөлт, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад геологийн мэдээллээр дэмжлэг үзүүлж, ашигт малтмалын нөөц баялгийг оновчтой зөв зохистой ашиглахад хяналт тавьж ажиллах

ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

Уурхайн төлөвлөлт, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад геотехникийн мэдээллээр хангаж, заавар зөвлөмж гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗАСВАРЫН МЕХАНИК

Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

ЗАСВАРЧИН /НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

ТҮГЭЭГЧ НЯРАВ /Тээвэр логистик/

Шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх түүнтэй холбоотой бүртгэл тооцоог хийж тайлагнах, шатахуун түгээх станцын эргэлтийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал хариуцах, компанийн үйл ажиллагааг шатахуунаар  найдвартай хангах зэрэг үйл ажиллагааг холбогдох бодлого, журмын дагуу гүйцэтгэнэ.

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР

Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах

СУРГАЛТЫН АЖИЛТАН

Үйлдвэрлэлийн бүсийн хэмжээнд үндсэн болон гэрээт ажилтны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжлийн  сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавих, хэлтэс нэгжийг шаардлагатай мэдээлэл, сургалтаар хангана. Мэргэжлийн болон ХАБЭА-н сургалтыг компанийн шаардлага хэрэгцээнд тулгуурлаж, чанартай зохион байгуулна.  

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Энержи Ресурс ХХК, Ухаа худаг салбар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.