Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Элгэн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Элгэн ХХК нь анх 2005 онд гүний худаг, геологи хайгуулын өрөмдлөг, гадаа худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд геологи хайгуул, 6-8 инчийн технологийн дээжлэлт (large), гүний худаг, цохилтот болон дээжит өрөмдлөгийн үйлчилгээ, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон компаниудын нэг бол өргөжин хөгжиж байна.

Манай компанийн гол бодлого нь 100 хувь монгол ажилчид, өрсөлдөхүйц цалин, эрүүл аюулгүй орчинд ажиллах амрах нөхцөл, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахих юм.

Элгэн ХХК нь өөрийн болон олон улсын томоохон геологи, уул уурхайн компаниудтай байнгын харилцаатай байж тогтвортой хамтран ажилладаг нь зах зээл дээр олноо танигдан, нэр хүнд, байр сууриа олоход нөлөөлсөн. Манай компани цаашид ахиц гарган ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн ямар бодлогоор нэмэгдүүлэх, байр сууриа баталгаажуулах хүрээнд үйлчилгээ явуулж буй өрмийн машины хүчин чадлаа нэмэгдүүлэн бусад өрмийн дагалдах сэлбэг хэрэгсэл, үзүүрийн багажийг нөөцлөн, авто машин парк шинэчлэлт хийх зэрэг олон арга хэмжээг авч байна. Мөн түүнчлэн үнийн уян хатан бодлого боловсруулан хэрэгжүүлж, хамтран ажиллагч байгууллага, ханган нийлүүлэгч нартай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээг байгуулан зогсолтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж захиалагч та бүхнийхээ эрхэм сонголтыг баталгаажуулсаар байна.

Давуу тал

  • Монголын орчинд таарсан өрмийн машин
  • Өрмийн ашиглалтын хугацаа 1-6 сар буюу шинэ технологи
  • Мэргэшсэн ажиллагсад ажлын өндөр бүтээмж
  • 95-100 хувийн дээж авалт
  • Байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажиллах боломж
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан
  • Захиалагч нарынхаа сэтгэл ханамж анхаарал тавьдаг.
  • 100 хувийн өөрийн техник, тоног төхөөрөмж
  • Засвар үйлчилгээ өөрсдөө хийдэг
  • Бүгд Монгол ажиллагсад
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Гранд оффис 62 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.