Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сохо Монгол Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Монгол улсын худалдааны салбараас анх удаа SOHO INTERNATIONAL FURNITURE MALL нь Олон Улсын Чанарын АЛТАН ОД шагнал хүртлээ

Олон Улсын BUSINESS INITIATIVE DIRECTIONS- байгууллагаас 2016 оны 05-р сарын 01-ний өдөр Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан “International Quality Award” буюу Олон Улсын  Чанарын Дээд Шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас SOHO INTERNATIONAL FURNITURE MALL – Олон Улсын Чанарын АЛТАН ОД шагнал хүртлээ. Олон улсын энэхүү шалгаруулалтыг зохион байгуулагч B.I.D олон улсын байгууллага нь 1973 оноос эхлэн үйл ажиллгагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь Олон улсын стандартад нийцсэн, Дэлхийд өндөр үнэлэгдэж буй салбартаа тэргүүлэгч компаниудаас шалгаруулалтаа хийдэг. Жил бүр дэлхийн 190 орчим орны бизнесийн томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцдог шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Парис, Лондон, Женев, Франкфурт, Москва, Мадрид, Нью-Йорк хотуудад ээлжлэн болдог байна. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгддөг гол онцлог нь компаниуд өөрсдөө “International Quality Award”-д нэр дэвшдэггүй бөгөөд Олон улсын тусгайлан томилогдсон шинжээчид улс орнуудаас салбар бүртээ амжилт гарган, технологийн дэвшил, чанарын сайжруулалтыг хурдацтай хийж буй компаниудаас сонголтоо хийн нэр дэвшүүлэн шалгаруулдаг. Гол шалгуур нь салбартаа тэргүүлэгч байх, ISO буюу Олон улсын чанарын стандартын хэрэгжүүлэлт, бизнесийн цар хүрээ, Олон улсын чанарын удирдлагын үндсэн шалгуурууд гээд маш олон шалгуурын хүрээнд тодруулдаг. Монгол улсын худалдааны салбараас анх удаа SOHO INTERNATIONAL FURNITURE MALL нь Олон Улсын Чанарын АЛТАН ОД шагнал хүртсэн нь чанар, нэр хүндийн баталгаа болж байна.

1,8872017 оны 9 сарын 13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.