Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сохо Монгол Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сохо Монгол Групп ХХК

Товч танилцуулга

Эрхэм хүндэт танд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд манай компанийн танилцуулгыг үзэж буйд гүнээ талархал илэрхийлье.

“Сохо Монгол Групп” нь 2006 онд нэг хүний хөрөнгө оруулалттайгаар худалдаа үйлчилгээ, барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор Монголын тавилгын зах зээлийн нэрийн хуудас болсон, салбартаа тэргүүлэгч компани болон өргөжин тэлсэн. “Сохо Монгол Групп”-ын худалдаа үйлчилгээний салбар болох “Сохо Олон Улсын Тавилгын Их Дэлгүүр” нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 10,000 м2 худалдааны талбай бүхий барилгын ашиглалтанд оруулсан.

Бидний хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр:

2019 онд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 200 айлын орон сууц, 100 автомашины дулаан зогсоол бүхий "Сохо залуусын хороолол"-ын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус хороолол нь залуу гэр бүлүүдэд зориулагдсан орон зайн зөв шийдэлтэй, орчин үеийн загвар хийцлэлтэй, барилгуудын дунд байрлах томоохон хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, ногоон байгууламжтай, мөн аюулгүй байдлыг хангах хяналтын камер, харуул хамгаалалт зэрэг бүхий л шаардлагыг хангасан жишиг хороолол байх болно.

Мөн тус хорооллын дэргэд ашиглалтанд орох 2000мкв галтогооны тавилгын үйлдвэр болон 2000мкв модон эдлэлийн "Сохо тавилгын үйлдвэр",6000мкв 3н давхар агуулахын барилгаас гаднаорон сууцны 1-р давхруудад байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайнууд ашиглалтанд орсноор, залуу гэр бүлүүдэд ажиллаж амьдрах цогцолбор орчин бүхий хорооллыг бий болгоно.

Бидний хийсэн бүтээснийг үнэлэн урамшуулсан шагнал урамшууллууд:

2016 он: Олон Улсын Чанарын Алтан Од Шагнал

Олон Улсын BUSINESS INITIATIVE DIRECTIONS- байгууллагаас 2016 оны 05-р сарын 01-ний өдөр Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан “International Quality Award” буюу Олон Улсын Чанарын Дээд Шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас SOHO INTERNATIONAL FURNITURE MALL – Олон Улсын Чанарын АЛТАН ОД шагнал хүртлээ.

Олон улсын энэхүү шалгаруулалтыг зохион байгуулагч B.I.D олон улсын байгууллага нь 1973 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь Олон улсын стандартад нийцсэн, Дэлхийд өндөр үнэлэгдэж буй салбартаа тэргүүлэгч компаниудаас шалгаруулалтаа хийдэг.

Жил бүр дэлхийн 190 орчим орны бизнесийн томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцдог шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Парис, Лондон, Женев, Франкфурт, Москва, Мадрид, Нью-Йорк хотуудад ээлжлэн болдог байна.

Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгддөг гол онцлог нь компаниуд өөрсдөө “International Quality Award”-д нэр дэвшдэггүй бөгөөд Олон улсын тусгайлан томилогдсон шинжээчид улс орнуудаас салбар бүртээ амжилт гарган, технологийн дэвшил, чанарын сайжруулалтыг хурдацтай хийж буй компаниудаас сонголтоо хийн нэр дэвшүүлэн шалгаруулдаг.

Гол шалгуур нь салбартаа тэргүүлэгч байх, ISO буюу Олон улсын чанарын стандартын хэрэгжүүлэлт, бизнесийн цар хүрээ, Олон улсын чанарын удирдлагын үндсэн шалгуурууд гээд маш олон шалгуурын хүрээнд тодруулдаг.


Монгол улсын худалдааны салбараас анх удаа SOHO INTERNATIONAL FURNITURE MALL нь Олон Улсын Чанарын АЛТАН ОД шагнал хүртсэн нь чанар, нэр хүндийн баталгаа болж байна.

2016 он:

“Нийслэлийн Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ээс “Хэрэглэгчдийн Итгэл

Хүлээсэн Итгэмжит Шилдэг Хамт Олон” өргөмжлөл

2015 :

  • Барилга хот байгуулалтын яамнаас “Морин Жилийн Шилдэг Барилга” өргөмжлөл
  • “Нийслэлийн Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ээс – “Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон”

2014 он:

  • Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн “Салбартаа тэргүүлсэн топ”

2013 он:

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас - Шилдэг тохижилттой байгууллага 2013
  • Монголын Мэрэгшсэн Санхүүчдийн Төгсгөсөн холбоо - Үндэсний шилдэг аж ахуй нэгж
  • Үйлдэврлэлийн алтан үе тэргүүн сан хөмрөг - Үндэсний шилдэг аж ахуй нэгж байгууллага.

2012 он:

  • Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн “Топ 5 худалдаа эрхлэгчийн 1-р байр”

2011 он:

  • Монголын тавилгын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн холбооноос “Шилдэг маркетингтай байгууллага”
  • Монголын бизнес хөгжлийн гарц “Монголын төлөө цом 2011”

2010 он:

  • Монголын тавилгын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн холбооноос “Шилдгийн шилдэг аж ахуй нэгж”, “Шилдэгийн шилдэг Гран При”
  • Монголын бизнес хөгжлийн чадавхи холбоо ”Салбарын манлайлагч байгууллага”
  • Монголын санхүүч эмэгтэйчүүдийн оюуны чадавхи холбоо “Шилдэг менежменттэй удирдагч”
  • Монголын санхүүч эмэгтэйчүүдийн оюуны чадавхи холбоо “Шилдэг бүтээмжит хамт олон”
  • Монголын бизнес хөгжлийн гарц “Шилдэг Удирдагч”

2009 он:

  • Татварын Ерөнхий Газраас “Тэргүүний татвар төлөгч”
  • Монголын тавилгын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн холбооноос “Шилдэг маркетингтай байгууллага”
  • Мэдээлэл судалгаа зөвлөгөөний Найс агентлаг- “Eco Brand”

СОХО ОЛОН УЛСЫН ТАВИЛГЫН ИХ ДЭЛГҮҮР-ИЙН ТАНИЛЦУУЛГА

СОХО ТАВИЛГЫН ИХ ДЭЛГҮҮР нь гаднаа харуул хамгаалалт бүхий бүрэн камержсан 150 автомашины зогсоолтой, нийт 10,000 мкв үйлчилгээний талбай бүхий 6 давхартай. Мөн нэг ч градус алдахгүй ажиглах хяналтын камерын систем, европ стандартын агааржуулалтын систем зэрэг худалдан авагчдын тав тухыг хангасан ОУ-ын худалдааны төвийн стандартад нийцсэн их дэлгүүр юм. Сохо тавилгын их дэлгүүрт туршлагатай худалдааны зөвлөхүүд болон мэргэшсэн интерьер зөвлөхүүдээс бүрдсэн хамт олон худалдан авагчдыг угтан үйлчилж байна.

Бид Монголын тавилгын зах зээлийг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, Дэлхийн хэмжээний томоохон тавилгын үзэсгэлэн худалдаанаас шалгарсан Итали, Франц, Польш, Малайз зэрэг улсын брэнд тавилгыг яг тухайн улс дахь үйлдвэрлэгчээс нь шууд импортлон, “Хятад тавилгын үнээр Дэлхийн брэндийг Монгол хүнд” уриатай ажиллаж байна.

Таны тансаг хэрэглээ – Сохо Мебель

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө-85 "Сохо Монгол групп" ХХК-ний байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.