Баян-Өлгий аймгийн 20 хүүхэд тэтгэлгийн батламжаа гардаж авлаа
2019.04.21Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн Ярилцлагын шалгалт 2019.04.20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр шилдэг 20 хүүхдэд АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 100% тэтгэлэгтэй суралцах батламжийг гардууллаа. Сангийн ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн Баян-Өлгий аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Зауре, ахлах мэргэжилтэн А.Еркегүл нарт Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.