Багшийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Олон Улсын Боловсрол Хөгжил сан нь 2018 оны 11 сарын 20-26 өдрүүдэд БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотын захиргаатай хамтран багшийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, сургуулийн удирдлагууд оролцож, Инчуан Энергийн Их сургууль болон дунд сургуулийн багш нартай туршлага солилцох уулзалт сургалтанд хамрагдлаа.
Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг. Боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй манай сангийн бас нэгэн чухал ажил бол багш нарыг чадавхижуулах, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд билээ. Энэхүү туршлага солилцох уулзалт аяллыг тогтмол зохион байгуулах бөгөөд өөр бусад орнуудад ч гэсэн богино хугацааны сургалтанд сангийн дэмжлэгээр багш нараа суралцуулах ажлыг бид тогтмол зохион байгуулах болно.
Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Н.Байгалмаа:
Сайхан зүйлүүдийг үзэж харж, туршлага судалсан маш сайхан аялал байсан.Олз омог ихтэй ирсээн.Олон улсын боловсрол хөгжил сангийн хамт олондоо маш их баярлалаа.
Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм Цогцолбор сургуулийн Сургалтын менежер О.Хишигжаргал:
Говь-Алтай аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж буй Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн хамт олонд ажлын амжилт хүсье.