“Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой байгууллага билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй оюутан залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг, санхүүжилт олгох, олон улсад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд бид АНУ, Австрали, Солонгос, БНХАУ, Япон, Унгар зэрэг орнуудад 263 суралцагчийг амжилттай суралцуулсан бөгөөд2018 оны хичээлийн жилд Улаанбаатар, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорнод аймгийн 83 суралцагчид дэлхийн хөгжингүй оронд суралцахад 184 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2011
10