Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Си Эс Эл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ахуйн үйлчилгээний соёл улам бүр өндөрт тавигдах болсон өнөө үед манай компани олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ болох Shoe’s love брендийн гутал арчилгааны технологийг 2006 онд Монголд анх удаа нэвтрүүлсэн нь ахуйн үйлчилгээний хөгжилд ихээхэн хувь нэмэр болсон.

Монгол орны эрс тэс уур амьсгалаас хамааран хэрэглэгчийн хэрэглэгээ, хандлага, гутал хувцасны материал, зэрэг онцлогийг харгалзан дээрх технологийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулсан билээ.

Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацааг хэмнэж, ахуйн үйлчилгээг хөгжүүлэн, цогцоор нь хүргэх зорилгоор дараах үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна . ҮҮНД

  • Гутал цэвэрлэгээ, засвар үйлчилгээ
  • Цүнх цэвэрлэгээ, засвар үйлчилгээ
  • Тансаг эдлэлийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ
  • Арчилгаа, цэвэрлэгээний бүтээгдэхүүний худалдаа
  • Хувцасны хуурай хими ба нойтон цэвэрлэгээ
  • Хивс цэвэрлэгээний үйлчилгээ зэрэг болно

Бид үйлчилгээний нэр төрөлөө нэмэхийн зэрэгцээ үйлчилгээний чанар, хурдыг өндөрт тавьж үйлдвэрлэлийг бүрэн удирдах боломж бүхий " Захиалга, үйлдвэрлэлийн нэгдсэн систем " программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Түүнчлэн ахуйн үйлчилгээний салбартаа "Тохирлын гэрчилгээ" авсан анхны байгууллага бөгөөд ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын жинхэнэ гишүүн бөгөөд аж үйлдвэрлэлтэй холбоотой хурал зөвлөгөөнд тогтмол оролцож өөрийн салбарыг манлайлан ажиллаж байна.

  • Уриа

    Ахуйн соёлыг айл бүрт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД 2р хороо Си Эс Эл ХХК байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.