Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Чадавхи трейд" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тус компани нь 1994 онд үүсгэн байгуулагдан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2006 оноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн байранд хүнсний зориулалтын нэг удаагийн хэрэглээний хуванцар сав, баглаа боодлын үйлдвэр байгуулан ажиллаж байна. Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрт хэрэглэгддэг түүхий эдүүд болох PP, PE, PVC, BOPS зэрэг материалаар хэрэглэгчийн хүсэл сонирхлын дагуу төрөл бүрийн өнгө (цагаан, тунгалаг, хар) бүхий хуванцар аяга, таваг, тортны сав, бэлэн хоолны сав зэргийг үйлдвэрлэж байна. Үүнд : - 100-500 мл-ийн багтаамжтай сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, жүүс гэх мэт шингэн зүйл савлах зориулалттай 14 нэр төрлийн аяга, - мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, чихэр зэргийг савлах зориулалттай 4 нэр төрлийн таваг - торт, кекс, нарийн боов савлах зориулалттай 5 нэр төрлийн сав, бэлэн хоол савлах тасалгаатай сав, - 6, 10 ширхэгээр өндөг савлах зориулалттай 2 нэр төрлийн сав үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн нь MNS 5547:2005, ISO 9000:2001 гэх мэт үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангадаг. Нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид түүнчлэн төрөл бүрийн жижиглэн худалдаачид нь бидний гол харилцагчид юм.
  • Байгуулагдсан он

    1994

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.