Үндсэн хувилбар

Кашмер Холдинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Кашмер Холдинг” ХХК-ний танилцуулга

Монголын хамгийн анхны ноос боловсруулах үйлдвэр болох “Ээрмэл” ХК –ийн 100%-н хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Кашмер Холдинг ХХК нь дэлхийд гайхагдсан монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж, дээд зэргийн чанар, загварын өргөн сонголт бүхий бэлэн хувцсыг үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна. Ямааны ноолуур, тэмээний ноосны дулаан хадгалах чадвар, тансаг зөөлөн байдалд дэлхийн олон арван улс орны хэрэглэгчид татагдсаар байгаа энэ цаг үед хувьсан өөрчлөгдөж байдаг хувцас загварын чиг хандлагад нийцүүлэн 100 хувийн кашмер бүтээгдэхүүнээ эрхэм хэрэглэгч таны сонголтод санал болгож байгаадаа манай хамт олон баяртай байдаг.

Кашмер Холдинг ХХК нь 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулсан бөгөөд тэдгээр нь 2001, 2002, 2003, 2004 онуудад дараалан шилдэг бүтээгдхүүний шагнал авч байв. МҮХАҮТ-аас манай байгуулагыг 2005 онд “Шилдэг 10 аж ахуйн нэгж”, “Ноос ноолуурын салбарын шилдэг бүтээгдэхүүн”-ээр тус тус өргөмжлөв. “ГОЁЛ-2007”, “ГОЁЛ-2009” наадмаас шилдэг дизайнер, шилдгийн шидэг Гран-при шагнал хүртэж, 2010 онд “Үндэсний шилдэг экспортлогч” зэрэг төр, нийгмийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн нь манай бүтээгдхүүний чанар, дизайн, хамт олны ур чадварын илэрхийлэл болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1981

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 15-р хороо Зайсангийн гудамж 18

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.