Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бридж Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бридж ХХК нь анх 1991 онд Монгол, Япон 2 улсыг холбох гүүр болох зорилгоор Япон-Монгол хэлний орчуулга, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдүүгээ охин болон Япон улстай хамтран байгуулсан компаниудыг өөртөө багтаасан дотоодын томоохон корпораци болон өргөжиж Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмрийг оруулсаар байна.

Бридж корпорац нь худалдааны салбарт суудлын автомашины, хүнд машин механизмын болон сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт эм, болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайханы бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн худалдаа, хөдөө аж ахуйн салбарт уламжлалт нүүдлийн мал аж ахуй, махан болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа болон экспорт, уул уурхайн салбарт геологи, хайгуулын үйл ажиллагаа, автозамын үйл ажиллагаа, эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

  • Алсын хараа

    Бүс нутагтаа тэргүүлэгч компани байна. Хамтын зүтгэл-өсөлтийн түлхүүр. Бусдаас үргэлж нэг алхам урд байх.

  • Эрхэм зорилго

    “Илүү гэгээлэг ирээдүйн төлөө - сайн компаниа хөгжүүлье.”

  • Уриа

    Өдөр бүр өсөлтийн төлөөх Шинэ сорилт, Шинэ үнэ цэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, ямагт тэдний талд зогсож, тэдэнд сэтгэл татам, хамгийн чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох сайн нөхцөлөөр нийлүүлнэ. Ажилтнуудынхаа сэтгэл санааны болон материаллаг амьдралыг тодорхой шалгуурт үндэслэн нэн тэргүүнд тавьж бодитой дэмжинэ. Харилцагчдынхаа итгэл найдварыг чухалчилна.

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бридж плаза, өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.