Үндсэн хувилбар

Бидний тухай

 

Манай компани нь 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж, Монголын зах зээлд 2000 оноос TOYOTA, 2015 оноос MAZDA маркын шинэ автомашин болон үйлдвэрийн баталгаат сэлбэг хэрэгсэлийн импортын худалдаа үйлчилгээг эрхлэн, албан байгууллага болон хувь хүний хэрэгцээг ханган тасралтгүй нийлүүлэлт хийж, энэ чиглэлээр нилээдгүй туршлага хуримтлуулсан салбарын анхдагч компани юм.     

            Мэргэжлийн байгууллагын хувьд бид харилцагч үйлчлүүлэгч нартаа дадлага туршлага, ур чадвартай инженер техникийн баг хамт олонтой, стандартын шаардлага хангасан брэндийн найдартай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Авто засвар үйлчилгээний төвөөрөө дамжуулан TOYOTA, LEXUS, MAZDA маркын үйлчилгээний автомашинуудын  техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж, үйлдвэрийн баталгаат сэлбэг хэрэгслээр авто засвар үйлчилгээ үзүүлэн хамтран ажилладаг.

            Мөн үүний зэрэгцээ бид олон улсын стандартад нийцсэн автомашины кузов засварын зориулалттай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гадаад мэргэжилтэнүүд ажилладаг Евро кузов засварын төв ажиллуулж байна. Уг Кузов засварын төв нь үйлчлүүлэгчийн автомашиныг анх үйлдвэрээсээ гарахдаа ямар байсан тэр байдлаар нь засварлах хүчин чадалтай зориулалтын байгууламж юм. Энд автомашины үйлдвэрт хийгддэг үйл явц бүхэлдээ явагддаг бөгөөд өндөр технологи ашиглан, автомашин үйлдвэрлэлийн туслах материал, будгийг ашиглан засварын ажлыг гүйцэтгэдэг.          

           Манай компани өнөөдрийн байдлаар шинэ автомашины худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр  үйлчлүүлэгч, автомашин эзэмшигч нарынхаа шаардлагыг бүрэн хангасан цогц үйлчилгээг нэг дороос бүрэн үзүүлэн ажиллаж байна.

 

           2008 онд "Авто тээврийн үйлчилгээний бүтээмжээ дээшлүүлсэн байгууллага", "Авто тээврийн салбарын борлуулалтаараа тэргүүлсэн байгууллага", 2010 онд бизнесийн эрхэмсэг оршихуйн ТИТЭМ шагнал болох "Шилдэг ТОП-100 аж ахуйн нэгж"-ээр тус тус шалгарсан.
Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ нөхөрсөг харилцаа, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

 

Ажлын байрны зарууд

  1. Ахлах Нягтлан бодогч9 сарын 15. 14:08
  2. Борлуулалтын менежер9 сарын 15. 13:54

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Бодиз Автомотив ХХК. 1997-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.