Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бласт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АЖИЛЧДЫН ШИНЭ ХОТХОН АШИГЛАЛТАНД ОРЛОО.

  Бласт ХХК нь ажилчдаа тав тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн ажилчдын иж бүрэн хотхоныг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өглөө. Уг байгууламж нь нөөц цахилгаан үүсгүүр, цэвэр усны гүний худаг, бохирын байгууламж гэх мэт ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй. 100 хүртэлх хүний багтаамжтай, тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий ажилчдын өрөө, бялдаржуулах танхим, спорт заал, авто граж, амралтын өрөө гэх мэт ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай амрах орчинг бүрдүүлсэн. Тус хотхоны зоогийн газар нь ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн тогооч нар, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан чанартай хүнсээр ажилчдад өдрийн 3-4  хоолоор үйлчилж байна.

    Бид уг хотхоноо ногоон хотхон болгох зорилт тавин Хайлаас, Улиас, Сухай модыг тус бүр 100 ширхгийг тарьж, байгууламжийн дотор талбайгаа зүлэгжүүллээ. Эдгээр модлог ургамал нь говь, цөлийн нутагт тохирсон элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах сайн талтай юм.

 

1,7422018 оны 7 сарын 19
АЖИЛЧДЫН ШИНЭ ХОТХОН АШИГЛАЛТАНД ОРЛОО.

  Бласт ХХК нь ажилчдаа тав тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн ажилчдын иж бүрэн хотхоныг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өглөө. Уг байгууламж нь нөөц цахилгаан үүсгүүр, цэвэр усны гүний худаг, бохирын байгууламж гэх мэт ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй. 100 хүртэлх хүний багтаамжтай, тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий ажилчдын өрөө, бялдаржуулах танхим, спорт заал, авто граж, амралтын өрөө гэх мэт ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай амрах орчинг бүрдүүлсэн. Тус хотхоны зоогийн газар нь ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн тогооч нар, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан чанартай хүнсээр ажилчдад өдрийн 3-4  хоолоор үйлчилж байна.     Бид уг хотхоноо ногоон хотхон болгох зорилт тавин Хайлаас, Улиас, Сухай модыг тус бүр 100 ширхгийг тарьж, байгууламжийн дотор талбайгаа зүлэгжүүллээ. Эдгээр модлог ургамал нь говь, цөлийн нутагт тохирсон элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах сайн талтай юм.  

1,7422018 оны 7 сарын 19
УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД- ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд Монгол улсад анх удаа "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотод 4сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.  Тус чуулганд уул уурхайн компаниуд, УУХҮЯ, УИХ-ын гишүүд зэрэг манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцлоо.    Энэхүү чуулганаар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэх, уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.   Уг арга хэмжээнд Бласт компанийн химич С.Буянжаргал, үйлдвэрийн савлагч Ц.Болормаа нар оролцож уурхайчин эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ.

1,3662018 оны 5 сарын 16
2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ТОП 100 КОМПАНИЙН НЭГЭЭР БЛАСТ ХХК ШАЛГАРЛАА.

 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, бизнесийн байгууллагын тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ТОП-100 2017 шалгаруулалтад үндэсний үйлдвэрлэгч Бласт ХХК 89-р байранд орлоо.     Нэр хүндтэй ТОП 100,  ТОП 150 шалгаруулалтад Бласт компани нь 2008, 2010-2014, 2017 онуудад тус тус багтсан нь улс орон, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан татвар шимтгэлээ цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж буйн илрэл юм. Бидэнтэй хамт байдаг бизнес түншүүд, харилцагч нартаа баярлалаа.   

1,3832018 оны 5 сарын 16
МОНГОЛД АНХ УДАА ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТОП 12 ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Монгол улсын ширээний теннисний анхны аварга, МУГЖ Ц.Сэрээтэр агсны нэрэмжит ТОП 12 шилдэг эрэгтэй тамирчдын цомын төлөөх тэмцээн 3-р сарын 23-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд МШТХ-ны чансааны эхний 12-т бичигдэж байгаа тамирчид урилгаар оролцсон бөгөөд тус тэмцээний аваргуудаар:1 байр Спортын мастер Б.Билэгт /Бласт компани/ - Цом, алтан медаль2 байр ОУХМ Б.Баярмагнай /Шинэ Гэр худалдааны төв/ мөнгөн медаль 3 байр ОУХМ Э.Лхагвасүрэн /Оч клуб/ - хүрэл медаль 3 байр Спортын мастер Ч.Эрдэнэбаяр /Тэнгис Синема/ -хүрэл медалийн эзнээр тус тус шалгарлаа.Аваргын алтан медаль, цомын эзэн болсон Бласт компанийн тамирчин, спортын мастер Батхишиг овогтой Билэгтдээ спортын өндөр амжилт хүсье!

1,0542018 оны 4 сарын 4
МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ДЭЭД ЛИГИЙН 12ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНД БЛАСТ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2018.01.14-с 2018.03.06-ны хооронд Монголын ширээний теннисний дээд лигийн 12дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Бласт, Төмөрт транс, Хаан даатгал, Өег, Актив зууч, Мон Лаа, Тэнгис кино театр, Дэлгэрэх хотхон зэрэг 8 баг хурд хүч авхаалж самбаагаа  сорьж, аваргуудаа тодрууллаа.    Тус тэмцээний финалын шатанд Хаан даатгал, Мон-Лаа, Төмөрт транс, Бласт багууд тус тус шалгарч аваргын алтан медалийг Төмөрс транс баг, мөнгөн медалийг Бласт баг, хүрэл медалийг Хаан даатгалын баг хамт олон тус тус хүртлээ.    Мөн Бласт компанийн тамирчдаас тус тэмцээнд хувийн амжилтаараа эрэгтэйчүүдээс спортын мастер  Б.Билэгт 3-р байранд орж, эмэгтэйчүүдээс спортын мастер М.Дэлгэрмаа  1-р байранд орсон амжилт тус тус үзүүллээ. Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

1,2842018 оны 4 сарын 4

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.