Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Баянгол мед ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Баянгол Мед ХХК нь 2005 онд байгуулагдсан, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж оношлуур, гоо сайхны тоног төхөөөрөмж бүтээгдэхүүн импортлон, худалдах чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй ханган нийлүүлэгч компани юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарын, тэр дундаа лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэчлэлт, өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага дээр суурилсан судалгааны үр дүнд хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд түлхүү анхаарч, салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Бид өнөөдөр дэлхийн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж, урвалж оношлуур, эм болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Германы Мерк, Италийн Диасорин, Австрийн Диалаб, Шведийн Бүл, Америкийн Аварнесс, Францын LPG systems зэрэг 75 гаруй компаниудтай хамтран, Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд эрүүл мэнд, лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээний бүхий л чиглэлд өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр компаниудын үйлдвэрлэн гаргаж буй дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэн, салбарынхаа хөгжлийн хөтөч байх эрхэм зорилгын хүрээнд зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, туршилт тохируулгын ажил, сургалтын цогц үйлчилгээг үзүүлдэг.

Мэргэшсэн инженерийн баг, урт хугацааны хамтын ажиллагаатай дэлхийн брэндүүд, чанар, дэвшил бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээ, өргөн хүрээний мэдлэгтэй мэргэжлийн хамт олонбөгөөд ISO 9001:2008 ОУ-ын чанарын стандартын гэрчилгээ нь бидний үйл ажиллагааны чанарын баталгаа, ялгарал юм.

Алсын хараа

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТЕХНОЛОГИЙН ХӨТӨЧ НЬ БАЙЖ МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА.

Эрхэмзорилго

Багийн ажиллагааг эрхэмлэж эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлж салбарын шилдэг компани болох

Бидний Үнэт Зүйлс

  • Багийн ажиллагаа:Хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн тулд байнгын эргэх холбоо, хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллана.
  • Өөриймсөг хандлага:Хийж буй ажил бүрт сэтгэлэээ шингээнэ.
  • Шинийг нэвтрүүлэгч:Ажилтан бүр тасралтгүй хөгжин, өргөн хүрээний мэдлэгтэй байж өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх, шинэ санаа, бүтээлч байдлыг дэмжин ажиллана.
  • Уриа

    БИД ТЕХНОЛОГИЙН ХӨТӨЧ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токио гудамж, 8-р байр Палазо оффисын 301 тоот/ Сансарын И-Март худалдааны төвийн хойно, РЦНК-ийн зүүн талд Палазо төв/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.