Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Юнимед Интернейшнл эмнэлэг

Unimed International hospital
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Баянгол Медикал групп нь 2011 онд байгуулагдсан, 100% дотоодын хөрөнгө оруулалт бүхий эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний групп компани билээ. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлага бүхий 80 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Анх 1997 онд Өрнө дорнын засал нэртэйгээр үйл ажиллагаа эхэлж, улмаар 2002 онд төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол Эмнэлэг болж үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж байсан түүхтэй.

Улмаар 2005 онд Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх Бяангол Мед ХХК компанийг байгуулж, МУ-ын эрүүл мэндийн салбарт оруулах өөрсдийн хувь нэмрийг нэмэгдүүлэн ажиллаж ирсэн. Баянгол Мед нь дэлхийн дэвшилтэт техник технологийг монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхийн төлөө 10 гаруй жил ажиллаж улмаар Канад, Швед,Герман,ОХУ,Хятад болон Унгар улсын бүтээгдэхүүнийг албан ёсоор МУ-д нийлүүлэн ажиллаж байна.

LPG Grand Spa төв нь 2009 оны 7-р сард нээгдсэнээс хойш одоо хүртэл амжилттай ажиллаж байна.Тустөвийн боловсон хүчин АНУ, Франц болон Хонг Конг-д албан ёсны мэргэжлийн сургалтуудыг авсан чадварлаг багтай.Манай төв нь чанарын өндөр шаардлага хангасан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээр үйлчилгээгээ үзүүлдэг.Бидний зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ гоо сайханг хариуцлагатайгаар нэмэгдүүлэх, чанарын өндөр түвшинд цогц үйлчилгээг хүргэх явдал юм.

2016 онд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн Биосистемс ХХК, гоо сайхны Мона Спа салонуудыг шинээр нээж үйл ажиллагааг эхлүүлээд байна.

  • Уриа

    Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11-р хороо, 4-р хороолол, Эх нялхасын төв гудамж 21-А тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.