Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Баяндэмбэрэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
МЭҮА "БАЯНДЭМБЭРЭЛ" ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэл эмнэлэг үржлийн алба нь 1991 онд НЗД-ын 137 тоот шийдвэрээр Нийслэлийн мал эмнэлгийн гзраас салбарлан гарч, Тасгийн эрхлэгч-их эмч 1, Бага эмч 2 гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

МУЗГ-ын "Сум дүүргийн мал эмнэлгийг хязгаарын дуудлага худалдаагаар хувьчлах тухай" 1998 оны 198 тоот тогтоолыг үндэслэн 1998 оноос "Буман 5 хошуу" УҮГ болон зохион байгуулагдаж, 1999 оны 7-р сараас "БАЯНДЭМБЭРЭЛ" ХХК болж, улсын бүртгэлд бүртгэгдэн өнөөг хүртэл 21 орон тоотойгоор үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж, ААН болон ажиллаж байна.

Манай компанийн онцлог нь эрдмийн зэрэг цолтой, орос англи хэлний зохихмэдлэгтэй, онол практикийн дадлага тууршлагатай, төр засгийн одон медалиуд бүхий нэр хүндтэй тэргүүний ажилтнууд ажилладаг юм.

Тус байгууллага нь хувьчлагдсанаасаа хойш хот, дүүргийн мал эмнэлгүүдийн дунд зарласан ажил мэргэжлийн уралдаанд 2000-2011 онд тэргүн байранд шалгарч, 2004, 2005, 2006 онд хамт олон нь БЗД-ийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан.

2001 онд НЗД-ын Хүндэт жуух бичиг, 2003 онд Монгол Улсад мал эмнэлэг үүсч байгуулагдсаны 80 жилийн ой угтсан уралдаанд тэргүүн байр эзлэн ажлын хамт олноороо Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн холбооноос "Итгэл хүлээсэн хамт олон" өргөмжлөл, 2004 онд Монгол ёс заншил судлалын олон улсын холбооноос "Бүтээлч хөдөлмөрч хамт олон" цом, 2005 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын бизнес эрхлэгчдийн холбооноос "Хөдөлмөрч хамт олон" цом өргөмжлөл, 2006 онд НИТХ-ын "Хүндэт өргөмжлөл", 2007 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ХХАА-н салбарын Нийгмийн зүтгэлтэн өргөмжлөлөөр, 2010 онд компанийн үүсгэн байгуулагч Ерөнхий захирал Д.Цэндбаатар нь Монгол Улсын "ХАА-н гавьяат зүтгэлтэн" цолоор өргөмжлөгдөн, 2010 оны ажлаараа Монгол улсын хувийн мал эмнэлгүүдийн дунд зарласан болзолт уралдаанд тэргүүн байранд шалгарч цом өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан бүтээлч хамт олон юм.

Манай компани нь залуу мэргэжлийн боловсон хүчнийг халамжлан дадлагажуулахад нилээд анхаарч ХААИС-ийн Мал эмнэлгийн факультеттай хамтран оюутнуудыг дадлагажуулах сургалт үйлдвэрийн бааз болох зорилт тавин 5 дах жилдээ хамтран ажиллаж байна.

2000 оноос ХААИС-ийн зарим төгсөгчид манай компанид ажил амьдралын гараагаа эхлэн ажиллаж байгаад УМХГ, НМХГ, НМЭГ, ХХААЯ зэрэг газруудад дадлагажин, одоо мэргэжлийн өндөр чадвартай, улс эх орондоо нэр хүндтэй, сайн ажиллаж амьдарч байна.

2018 оноос хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон Ахуйн шавж мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан амжилттай ажиллаж байна.

  • Уриа

    Чадварлаг баг - Чанартай үйлчилгээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД 13-р хороо Татварын хэлтсийн урд, Амгалан амаржихын чанх хойд талд 2 давхар улаан тоосгон байшин

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.