Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19

Баян Айраг Эксплорэйшн ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-09-18
АВТЫН ЦАХИЛГААНЧИН

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Засварын хэлтэст ээлжийн 20/10 графикаар ажиллах АВТЫН ЦАХИЛГААНЧНЫ ажилд урьж байна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Автын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй  дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.

2020-09-11
Уул уурхайн үйлдвэрлэлийн инженер (Туслах)

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Уулын хэлтэст ээлжийн 20/10 графикаар ажиллах УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИНЖЕНЕР (ТУСЛАХ) ажилд урьж байна.
 
Монгол улсын стандарт, норм, дүрэм мөн Баян айраг уурхайн технологийн нөөцтэй уялдуулан уурхайн инженерийн тооцоолол  хийж, уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж ажиллах;
 
- Уурхайн төсөл, төлөвлөгөөнд тулгуурлан олборлох үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргах, маркшейдерийн 3 хэмжээст өгөгдөлд тулгуурлан инженерийн тооцоолол хийх;
- Ил уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах замаар хуримтлуулсан мэдээллийг нягтлах, чанарыг шалгах;
- Олборлох үйл ажиллагааг удирдлага, менежментэд тайлагнахад шаардагдах мэдээллийг цуглуулах;
- Уурхайн богино хугацааны нарийвчилсан төлөвлөлт гаргах /ээлж, хоног, 7 хоног, сараар/;
- Уурхайн хяналт, зохицуулалтыг үр дүнтэй явуулах чиглэлээр журам, бичиг баримт боловсруулах;
- Ил уурхайн багуудын үйл ажиллагааг аюул осолгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц арга хэрэгслийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх;
- Компаниас зохион байгуулж буй сургалтанд хамрагдаж байх;
- Кэмпийн болон Компанийн Аюулгүй Ажиллагааны зааврыг чандлан мөрдөх;
- Аливаа осол аюул болон эвдрэлийг тухай бүрт цаг алдалгүй мэдээлж байх;
- Компанийн бодлого, журмыг ойлгон хэрэгжүүлэх;
- Шаардлагатай үед болон Удирдлагын зааварчилгаагаар бусад үүрэг даалгаваруудыг биелүүлэх;

2020-09-08
ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ

Бичиг баримт, дата мэдээллүүдийн хадгалалтанд хяналт тавьж, үүнтэй холбоотой асуудлуудыг зохицуулан гүйцэтгэнэ.
 
- Холбогдох хууль, журмын дагуу зөвшөөрөл, лиценз, үнэмлэх болон бусад техникийн баримт бичиг, зураг төслийн ашиглалт, хадгалалт, тэдгээрийн бүрдүүлэлтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах;
- Дотоод хяналтын албаны даргын өгсөн зааварчилгааны дагуу дотоод хяналтын шалгалтыг гүйцэтгэхэд туслах;
- Компанийн баримт бичиг, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь mөслийн үргэлжлэх хугацаатай тохирч байгаа зэрэгт хяналт тавих;
- Бичиг баримтыг стандартын дагуу бүртгэн, мэдээллийг цаг хугацаанд нь шинэчилж байх;
- Олон төрлийн баримт бичгийн тайланг тухай бүрт нь гаргаж өгөх;
- Батлагдсан баримт бичиг, төлөвлөгөөний хувийг зохих хүнд нь хүргэгдсэн эсэхийг шалган нягтлах;
- Баримт бичиг болон зургийг аюулгүй байдалд хадгалах;
- Батлагдсан зураг төсөл болон бичиг баримтууд эмх цэгцтэй хадгалагдаж байгаа эсэхийг нягтлах;
- Өөрийн удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавуудыг биелүүлэх;

© Баян Айраг Эксплорэйшн ХХК. 2010-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.