Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Базальт ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Монгол Базальт" компани нь эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах өргөн боломжийг хэрэглэгчдэд олгож нийгмийн өгөөж ямагт өндөр байх зарчмыг эрхэмлэнэ.

Манай компани 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, Дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г Монгол эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган Монгол улсын Оюуны Өмчийн Газраар баталгаажуулан патент авч 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээр Монгол улсын Барилга, Аж Үйлдвэрийн салбарын зах зээл, иргэд хэрэглэгчиддээ нийлүүлээд даруй 11 жил болсон байна.

Хүн төрөлхтөний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг бууруулах хамгийн хялбар арга зам бол барилгын эрчим хүчний зардал, дулааны алдагдлыг 40% бууруулах юм. Бидний үйлдвэрлэж буй BASALTWOOL® чулуун хөвөн тусгаарлагч материалаар барилга, орон сууцаа дулаалснаар нийслэлийн агаарын бохирдлыг 65%, дуу чимээний дарамтыг 40%, галын аюулгүй байдлын эрсдэлийг 100% бууруулж байгаа нь бидний өмнө тулгараад буй агаарын бохирдол, галын аюулын гамшгийг шийдвэрлэхэд хамгийн хялбар шийдэл болох бүтээгдэхүүн болж байна.

Дэлхий дахинд базальт чулуун мяндсан утасны композит шинэ материалын эрин зуун эхэлж байна. Базальт мяндсан утсаар базальтан арматур, труба, даацын геосетка, сүлжмэл базальтан даавуу, бетон цутгамал хийц, асфалтан замын хүчитгэгч хялгасан базальт болон автомашин, нисэх, усан онгоц хүнд, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглах ирээдүй ирж байна.

Энэ бүх технологи “НОУ ХАУ”-г Монгол Базальт ХК 20 гаруй жилийн туршид хөгжүүлж туршилт, сорил судалгааны үр дүнд гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.

Бид Дэлхийд тэр тусмаа Төв Азийн зах зээлд өндөр технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн, түүхий эд экспортлогч улс болох боломж бүрдэж байна.

  • Эрхэм зорилго

    Инноваци шингэсэн үйлдвэрлэл технологиороо салбараа манлайлан хөгжүүлж, хүний амьдрах орчинг эрүүл тав тухтай, байгаль дэлхийд ээлтэй, барилга хийцийн эрсдэлгүй, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, ямагт өсөх үнэ цэнэ бүхий баталгаат хөрөнгө оруулалтыг бий болгохоор зорьж байна.

  • Уриа

    Нэг чулууны долоон гайхамшиг - Бидний бүтээгдэхүүний цөмд байгалийн чулууны хүч оршино.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Инновацилаг Соёлыг бүтээх: Үйлдвэрлэлийн салбарын бизнес, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хамтын ажиллагаанд суурилсан Инновацын соёлыг хөгжүүлэх Авьяасыг таньж Инновацийн орон зайг нээх

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    85

Видео

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.