Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Аянчин Аутфиттерс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Аянчин Аутфиттерс ХХК нь 2000 оноос хойш чанартай, найдвартай брэнд бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зарчмыг баримтлан, зогсолтгүй оргил өөд тэмүүлж салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Монголдоо аяны, ангийн, загасчлалын бараа бүтээгдэхүүнийг цогцоор нь борлуулдаг нэг дэлгүүртэйгээр гараагаа эхэлж байсан бол өнөөдөөр нийт 5 салбар дэлгүүр, 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өдгөө дэлхийд алдартай 30 гаруй брэндтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд 2010 онд Columbia, Mountain Hardwear, Sorel брэндүүдийн, 2011 онд CAT болон Carhartt, 2012 онд Merrell, 2013 онд UGG Australia брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистри бьюторээр сонгогдон үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийн стандартад нийцсэн, чанартай бараа бүтээгдэхүүнийг дэргэдээсээ, өргөн сонголттойгоор авч, эдэлж, хэрэглэх боломжийг Монголчууддаа нээж өгсөн бахархам амжилттай ажиллаж байна.

Монгол хүн бүр эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг эрхэмлэж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахад манай хамт олон өөрсдийн хувь нэмрийг оруулж, цаашид илүү их боломжийг нээж өгөхийг эрмэлзэж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.