Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70070808
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД 18-р хороо, LUXOIL төв

Бидний тухай

“Авто Ойл” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс Танд энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Манай компани нь анх 2001 оноос бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр “Авто Ойл” ХХК нь бүх төрлийн суудлын болон хүнд даацын автомашин, техник, тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал, даацын дугуй, фильтр, төрөл бүрийн автохимийн бүтээгдэхүүн, аккумуляторын бөөний худалдаа, автомашины засвар үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Өнөөдрийн “Авто Ойл” ХХК-ийг бүтээн байгуулсан ажилтан, ажилчид төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхэндээ үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“АВТО ОЙЛ” ХХК нь дэлхийн “DELFIN GROUP WORLDWIDE”-ийн Орос дахь төлөөлөл болох АНУ, ОХУ-ын хамтарсан “Delfin Industry (LUXE)”, Германы “SCT MANNOL”, Солонгосын “Hyundai Emsys Inc (KORLUBE)”, “KNR Manufac (DELUXE)”, БНХАУ-ын дугуй үйлдвэрлэлийн шилдэг компани болох “TRIANGLE” групп, Японы “JAYTEC” компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер.
“LUXOIL” төв нь зочид буудал, ресторан, паб, тосны дэлгүүр болон тосолгоо үйлчилгээний чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг. Харин Нарны зам дагуух “LUXE” төв нь бүх төрлийн япон автомашины сэлбэг, тос тосолгооны материалын дэлгүүр болон автомашины бүх төрлийн засвар үйлчилгээ эрхлэн явуулдаг.
Төмөр замын салаатай 12000м2 талбайтай өөрийн агуулахтай ба гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан шууд хүлээн авдаг тул өртөг хямд.

Бидний зорилго:

Ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хангахуйц ажил үйлчилгээг чин сэтгэлээсээ гүйцэтгэж дэлхийн жишигт нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр эх орныхоо зах зээлд нийлүүлж, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа өргөтгөх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Авто-ойл ХХК. 2001-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.