Аствишн компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Бидний хэрэгжүүлсэн онцлох төслүүдээс дурдвал E-Mongolia.mn, ТҮЦ машин, 11-11.mn, my.tog.mn, smartcar.mn, autoland.mn, telcocom.mn зэрэг системүүдийг бид хөгжүүлж улсын хэмжээнд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай мэргэжлийн хамт олон юм.
Манай компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш салбартаа тэргүүлэгчдийн нэг байж, үйлчлүүлэгчдийнхээ болон мэргэжлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрөл, итгэлийг хүлээсээр ирсэн. Бидний хичээл зүтгэл, чанарын өндөр стандарт, инновацад хандах хүсэл эрмэлзэл нь үндэсний хэмжээнд өргөн хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Компанийн хүлээн авсан шагнал, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын талаар дурдвал:
Тэргүүний татвар төлөгч, шилдэг татвар төлөгч өргөмжлөл– Монголын татварын албанаас 2010 онд тэргүүний татвар төлөгч, 2014 онд татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн эзнээр тус тус шалгарсан. Энэхүү шагналыг манай компани 2 удаа хүртсэн нь бидний татварт хандах хандлага, хүсэл зорилго, амжилтыг илэрхийлнэ.
“ICT Expo Awards”– 2013 онд 1111 төвийн систем хамгийн хүртээмжтэй үйлчилгээгээр, ТҮЦ машин оны шилдэг бүтээгдэхүүнээр тус тус, 2015 ондMY.TOG.MNоны шилдэг бүтээгдэхүүнээр, 2018 онд SMARTCAR оны шилдэг үйлчилгээгээр, 2021 онд Digital Nation21 E-Mongolia хөгжүүлж цахим хөгжилд хувь нэмэр оруулсан байгууллагаар тус тус шалгарсан. Энэхүү салбарын нэр хүндтэй шагналыг хүлээн авснаар манай компанийн хүлээн зөвшөөрөгдсөн байдал, амжилтыг баталгаажуулсан.
“Шилдэг инноваци” шагнал- Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “BUSINESS CONFERENCE 2023” арга хэмжээнд ШИЛДЭГ ИННОВАЦИ нэвтрүүлэгч компаниар шалгарсан.
Эдгээр шагнал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь манай компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний өндөр чанарыг баталгаажуулахын зэрэгцээ хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн юм. Цаашид ч бид салбартаа тэргүүлэх, хэрэглэгчдэдээ үнэ цэнэ бий болгох, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж, шинэ амжилтыг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2.
3.
2007
40