Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“АСТРА ИНТЕРНЭЙШНЛ” ХХКнь хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн, бусдаас ялгарах үйлчилгээг санал болгож, тогтвортой, бодит үр нөлөө авчрах төсөл, хөрөнгө оруулалтын боломжууд дээр төвлөрөн шинэчлэл, хөгжлөөр манлайлан ажиллахаар зорьж буй 10 жилийн түүхтэй компани юм.

Одоогоор үл хөдлөх хөрөнгө болон барилга угсралт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, Барилгын цонх үйлдвэрлэл, угсралт, Гахайн фермер аж ахуй зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Менежментийн болон тухайн салбарын чиглэлээр мэргэшсэн эрч хүчтэй, чадварлаг хамт олонтойгоо бат бөх суурийг бий болгож, төсөл боловсруулах, төслийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, салбар тус бүрийн тулгамдаж буй асуудлууд дээр бодит, тогтвортой шийдэл авчрахыг эрмэлзэн ажиллаж байна.

Барилгын салбарт хэрэгжүүлсэн төслүүд:

  • “Астра бюлдинг 1” оффис, үйлчилгээтэй орон сууц, /СБД, 8-р хороо/
  • “Астра бюлдинг 2” 12 давхар үйлчилгээтэйорон сууц /СБД, 10-р хороо/
  • “Астра бюлдинг 3” 12 давхар оффис, үйлчилгээтэй орон сууц /БЗД, 1-р хороо/
  • “Астра бюлдинг 4” 6 давхар оффис, үйлчилгээ /Хан-Уул дүүрэг, 11-р хороо/
  • “Астра бюлдинг 5” үйлчилгээтэй 70 айлын орон сууц /Хан-Уул дүүрэг, 11-р хороо/
  • "Соёмбо тауэр" 32 давхароффис, үйлчилгээтэй орон сууц /СБД1-р хороо/
  • "Астра бюлдинг 6" 12 давхар үйлчилгээтэйорон сууц /БЗД, 1-р хороо

Барилгын салбарт одоо баригдаж буй төслүүд:

  • "River View" 4 блок худалдаа үйлчилгээтэй орон сууцны хотхон төсөл
  • 200 айлын Хаус төсөл

Манай салбар компани болох “Евро Пласт” ХХК нь герман стандартын дагуу өндөр чанартай вакум цонхыг үйлдвэрлэн, угсарч зах зээлд нийлүүлж байна.

“Астра Интернэйшнл” ХХК нь нийт 500 ажилтан албан хаагчидтай бөгөөд салбар компани болох “Катеринг Астра” ХХК нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 8 салбар ресторан, 2 Laser karaoke үйл ажиллагаагаа явуулж байна.

  • “Koraebul” Солонгос хоолны сүлжээ ресторанууд
  • “Long’n Cocktail House” террастай. Лоунж ресторан
  • “Signature Novel Restaurant” вип өрөөнүүдтэй ресторан
  • “Laser Karaoke” диско караоке
  • Алсын хараа

    Туршлага, үнэ цэнэ, шинэлэг бүхнийг цогцлооно.

  • Эрхэм зорилго

    Хувьсан буй дэлхий ертөнцөд хэрэглэгчийн хүлээлтээс давсан, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр бүтээн байгуулж буй салбар бүртээ манлайлагч компани болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Хэрэглэгч харилцагч Хамт олон Тасралтгүй сайжруулалт

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, “Soyombo tower” 32 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.