Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"АПУ" Хувьцаат компани

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

​ХАЙНЕКЕН, Шунхлай групп Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэнэ

Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан хэлэхдээ: “Энэ хөрөнгө оруулалт бол Монгол улсын бизнесийн орчин, тэр дундаа Шунхлай Групп компанид гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс өгч буй итгэл, үнэмшлийн илэрхийлэл юм. Энэхүү хэлцэл, хамтын ажиллагаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, Монгол улс даярх нийт хэрэглэгчдэд шилдэг, инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, дэлхийн хэмжээний бизнес болох Найнекен компанитай түншилснээр АПУ ХК нь бүс нутгийн тоглогч, Монголын брэнд бүтээгдэхүүнийг Ази болон олон улсын бусад зах зээлд түгээгч болох хөгжлийн шинэ шатанд гарах юм” гэлээ.

 

Хайнекен Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Франс Усман хэлэхдээ: "Монгол дахь манай үйл ажиллагааны стратегид энэ нэгдэн нийлэх үйл ажиллагаа маш том ахиц болж байна. ХАЙНЕКЕН-ы дэлхийн хэмжээний туршлагыг АПУ компанийн Монгол дахь бизнесийн мэдлэг туршлага болон түгээлтийн чадавхитай нийлүүлснээр шар айраг, архины бизнест өргөн боломжийг нээж өгч байгаа юм” гэлээ.

ТӨГСӨВ

Шунхлай Групп ба АПУ ХК-ийн тухай

Шунхлай Групп бол анх 1993 онд байгуулагдсан, шингэн хүнс, мэдээлэл ба харилцаа холбоо, газрын тосны худалдаа, мотор бизнес ба логистик, үл хөдлөх хөрөнгө зэрэг бизнесийн олон салбарт идэвхтэй Монголын томоохон групп компани юм. АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан, Монгол Улсын хамгийн том архи, шар айраг, ус ундаа, сүү, жүүсний үйлдвэрлэгч юм. Тус компани нь сүүлийн жилүүдэд сүүний салбар руу хөрөнгө оруулалт хийж, нийт зах зээлийн 20 хувийг нийлүүлж байгаа бөгөөд шингэн хүнсний нийт багцдаа 40 орчим брэндтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

ХАЙНЕКЕН-ы тухай

ХАЙНЕКЕН нь дэлхийн хамгийн олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг шар айргийн үйлдвэрлэгч ба дээд зэрэглэлийн шар айраг, сайдэр брэндийг хөгжүүлэгч тэргүүлэх компани юм. Группын хэмжээнд шар айраг, сайдэрийн нийтдээ 250 гаруй олон улсын, бүсийн, дотоодын брэнд бүхий хүчирхэг багц бүрдүүлснээс Хайнекен брэнд тэргүүлдэг. ХАЙНЕКЕН нь хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй орнуудад тэнцвэртэй байдлаар манлайлан үйл ажиллагаа явуулдаг ба нийт 165 шар айргийн болон бусад үйлдвэрүүддээ 73500 гаруй ажиллагчидтай. М-Би-Си нь ХАЙНЕКЕНЫ Монгол дахь хамтарсан бизнес юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд холбогдох:

 

Шунхлай Групп: Б.Наранзун, Олон нийттэй харилцах газрын захирал. И-мэйл: naranzun@shunkhlaigroup.mn,

утас: +976 (11) 342437 335

 

М-Би-Си: Г.Ганзориг, Байгууллагын харилцаа хариуцсан захирал. И-мэйл: ganzorig.g@monbev.mn,

утас: +976 (11) 345555 дотуур 337

 

ХАЙНЕКЕН Ази Пасифик: Ика Новэра, Бүсийн байгууллагын харилцааны менежер.

И-мэйл: ika.noviera@heineken.com, утас: +65 6933 5630

6,7282017 оны 7 сарын 25
​ХАЙНЕКЕН, Шунхлай групп Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэнэ

Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан хэлэхдээ: “Энэ хөрөнгө оруулалт бол Монгол улсын бизнесийн орчин, тэр дундаа Шунхлай Групп компанид гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс өгч буй итгэл, үнэмшлийн илэрхийлэл юм. Энэхүү хэлцэл, хамтын ажиллагаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, Монгол улс даярх нийт хэрэглэгчдэд шилдэг, инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, дэлхийн хэмжээний бизнес болох Найнекен компанитай түншилснээр АПУ ХК нь бүс нутгийн тоглогч, Монголын брэнд бүтээгдэхүүнийг Ази болон олон улсын бусад зах зээлд түгээгч болох хөгжлийн шинэ шатанд гарах юм” гэлээ.   Хайнекен Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Франс Усман хэлэхдээ: "Монгол дахь манай үйл ажиллагааны стратегид энэ нэгдэн нийлэх үйл ажиллагаа маш том ахиц болж байна. ХАЙНЕКЕН-ы дэлхийн хэмжээний туршлагыг АПУ компанийн Монгол дахь бизнесийн мэдлэг туршлага болон түгээлтийн чадавхитай нийлүүлснээр шар айраг, архины бизнест өргөн боломжийг нээж өгч байгаа юм” гэлээ. ТӨГСӨВ Шунхлай Групп ба АПУ ХК-ийн тухай Шунхлай Групп бол анх 1993 онд байгуулагдсан, шингэн хүнс, мэдээлэл ба харилцаа холбоо, газрын тосны худалдаа, мотор бизнес ба логистик, үл хөдлөх хөрөнгө зэрэг бизнесийн олон салбарт идэвхтэй Монголын томоохон групп компани юм. АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан, Монгол Улсын хамгийн том архи, шар айраг, ус ундаа, сүү, жүүсний үйлдвэрлэгч юм. Тус компани нь сүүлийн жилүүдэд сүүний салбар руу хөрөнгө оруулалт хийж, нийт зах зээлийн 20 хувийг нийлүүлж байгаа бөгөөд шингэн хүнсний нийт багцдаа 40 орчим брэндтэй үйл ажиллагаа явуулж байна.   ХАЙНЕКЕН-ы тухай ХАЙНЕКЕН нь дэлхийн хамгийн олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг шар айргийн үйлдвэрлэгч ба дээд зэрэглэлийн шар айраг, сайдэр брэндийг хөгжүүлэгч тэргүүлэх компани юм. Группын хэмжээнд шар айраг, сайдэрийн нийтдээ 250 гаруй олон улсын, бүсийн, дотоодын брэнд бүхий хүчирхэг багц бүрдүүлснээс Хайнекен брэнд тэргүүлдэг. ХАЙНЕКЕН нь хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй орнуудад тэнцвэртэй байдлаар манлайлан үйл ажиллагаа явуулдаг ба нийт 165 шар айргийн болон бусад үйлдвэрүүддээ 73500 гаруй ажиллагчидтай. М-Би-Си нь ХАЙНЕКЕНЫ Монгол дахь хамтарсан бизнес юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд холбогдох:   Шунхлай Групп: Б.Наранзун, Олон нийттэй харилцах газрын захирал. И-мэйл: naranzun@shunkhlaigroup.mn, утас: +976 (11) 342437 335   М-Би-Си: Г.Ганзориг, Байгууллагын харилцаа хариуцсан захирал. И-мэйл: ganzorig.g@monbev.mn, утас: +976 (11) 345555 дотуур 337   ХАЙНЕКЕН Ази Пасифик: Ика Новэра, Бүсийн байгууллагын харилцааны менежер. И-мэйл: ika.noviera@heineken.com, утас: +65 6933 5630

6,7282017 оны 7 сарын 25
“JCI ASPAC 2017”-ийн албан ёсны түнш APU компани

Уг чуулга уулзалтыг зохион байгуулснаар Монголын залуу үеийн манлайлагч залуус олон улсын залуустай туршлага солилцох, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар Монгол улстай холбоотой асуудлуудад санал бодлоо хуваалцах, нээлттэй хэлэлцэх боломжийг олгож, Монгол улсад бизнес эрхлэх, аялаж жуулчлах, эх орноо сурталчилах олон талын ач холбогдолтой чухал арга хэмжээг бид дэмжин хамтран ажиллаж буйдаа таатай байна.

2,9642017 оны 7 сарын 25
​APU компани гал түймэр унтраах ажиллагаанд нэгдлээ

Энэ ч утгаараа өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай APU компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг уулзаж, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа хэрхэн өрнөж буй талаар болон, онцгой нөхцөл байдалд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Мөн энэ үеэр APU компанийн зүгээс гал түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн тэр дундаа цэвэр ус, хор тайлах зорилгоор сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг өөрсдийн зүгээс тусламж болгон өгч буйгаа мэдэгдсэн юм. Энэ ташрамд гал түймрийг унтраахаар амь биеэ үл хайрлан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй ОБЕГ-ийн тайван цагийн эгэл баатрууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

3,0242017 оны 7 сарын 25
Туул голоо Тунгалаг байлгах аян 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Энэ жилийн арга хэмжээ маань ажилчдын төлөөлөл нээж үг хэлснээр эхэлсэн. Учир нь ажилчдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тул ажилчдын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, аяндаа амжилттай оролцохыг уриалсан юм. Үүний дараа урлагийн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд Өвөр Монгол залуус маань биднийг дэмжин хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа. /APU компанийн хангамжийн менежер Л.Ананд нээж үг хэлэв/ /”Туул голын сав газар” -ын Усны менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяр/ /”APU Dance” клубын бүжигчид үндэсний бүжгээ бүжиглэв/ /ӨМӨЗО залуу дуучин Ө.Содцэцэн уртын дуугаар ая дуу өргөв/ /APU компанийн ХХАА инженер Б.Сүх-Эрдэнэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч буй нь/ Бидний хувьд Зайсангийн гүүрнээс баруун тийш Яармагийн гүүр хүртэл нийт 3,3 км талбайд цэвэрлэгээ хийсэн бөгөөд зуут, аравтын системд хуваагдан өөрсдийн хуваарилагдсан талбайдаа ажиллаж, далангийн наана байх зам дагуу хогоо шуудайлан цуглуулж нийт 2 тонн хогийг “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-ын машинуудад ачуулсан юм. /Цэвэрлэж буй байдал/ /Цэвэрлэж буй байдал/ “Тунгалаг Туул” аянд APU компанийн 300 ажилчид хамрагдсан төдийгүй бидний үйл ажиллагааг дэмжин Депод ХХК, Грийт Эмпайр ХХК, Цэц Зам Пласт ХХК, Сантранс Ложистикс ХХК зэрэг аж ахуй нэгжүүд мөн “Туул голын сав газрын захиргаа” болон ӨМӨЗО-ны харилцагч байгууллагын төлөөлөл болсон Өвөр Монгол залуус нэгдэж Туул голоо цэвэрлэх, хамгаалах үйлсэд хамтран ажилласныг дуулгахад таатай байна. Мөн хотын иргэд та бүхнийг Улаанбаатар хотынхоо ундны усны гол эх үүсвэр болсон Туул голоо хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хүн бүр дор бүрнээ хогоо хогийн саванд хаяж, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна! Туул голоо Тунгалаг байлгацгаая!

4,0042017 оны 7 сарын 25
Маамуу брэнд "онцлох экспортын бүтээгдэхүүн"

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017" олон улсын энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНАСАУ, Польш, Пакистан зэрэг улсуудаас оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын зах зээлд танилцуулсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр APU компанийн сүүний үйлдвэрийн Маамуу брэнд "ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг хүртлээ. "Маамуу" брэнд нь одоогийн байдлаар Хонг Конгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж байгаа бөгөөд цаашид өөр бусад улс орнууд руу экспорт хийхээр судалж буйг дуулгахад таатай байна.

3,0012017 оны 7 сарын 25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.